Tuesday, April 28, 2015

Яаж блог нээж, түүнийгээ бусдад хүргэх вэ?



 

Хэрвээ та өөрийн хүссэн сэдвээрээ блог нээж, түүнийгээ бусдад хүргэх хүсэлтэй байгаа бол энэ бичлэг тус болно гэдэгт итгэлтэй байна.

Тэгэхээр юуны түрүүнд блогоо нээх хэрэгтэй. Би өөрийнхөө блогийг анх wordpress.com дээр нээж байсан. Надад их таалагддаг, тиймээс одоо болтол маш сэтгэл хангалуун байгаа. Хэрвээ та блогоо wordpress дээр нээх хүсэлтэй бол www.wordpress.com руу ороод нээж болно.

Би энд
Worpress дээр хэрхэн блогтой болох вэ тухай зааварчилсан сайт оллоо, ороод үзээрэй.

Эсвэл
 
Хэрхэн ГОГО-д өөрийн блогтой болох вэ?
Posterous дээр блогоо нээх заавар

Банжиг блог гэх мэт гүүгл болон youtube дээр “блог нээх” эсвэл “хэрхэн өөрийн блогтой болох вэ” гээд хайгаад үзээрэй.

За ингээд блогоо сонгоод түүнийгээ нээсний дараагаар яах ёстой вэ гэдэг дээр маш энгийн хэдэн зөвлөмжийг оруулж байна.

Таны блог таны дуу хоолойг төлөөлөх ба та өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах, ижил сонирхолтой хүмүүстэй холбогдох давуу талтай байдаг. Тиймээс аль болох өөрийн оригинал бичээс, нийтлэл, видеогоо оруулж байвал маш сайн. Ингэснээр та өөрийгөө илүү ихээр хөгжүүлэх ба гүүгл болон бусад хайлтын системд ч гэсэн өөрийн блогоо дээгүүр гарч ирэх боломжийг бий болгодог.

Хэрвээ мэдээллээ ондоо газраас хуулбарлах тохиолдолд эх сурвалжийг заавал оруулах хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь бусдын бичээсийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэх нь оюуны өмчийг хулгайлж байгаатай ижилхэн. Харин эх сурвалжийг тавьсан тохиолдолд ихэнх хүмүүс дуртайяа зөвшөөрнө гэж бодож байна.

Блогийг уншигчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс өөрийн бичээсүүдийг бусдад хэрхэн түгээх вэ гэдэг тал дээр хэдхэн зөвлөмжийг энд бас орууллаа.

Мэдээж та өөрийн сонгосон сэдвээрээ цаашид мэргэших, амжилтанд хүрэх, өөрийгөө хөгжүүлэх, хүмүүст туслах, олны танил болох г.м. зорилготой байгаа байх. Тийм ч учраас та маш шургуу нухацтай байдлаар хандаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс таныг аль ч өнцгөөс харсан таны хийж байгаа зүйлийг харах боломжийг бусдад өгөх хэрэгтэй ба өөрөө ч гэсэн тэр байдлаар өөрийгөө харах хэрэгтэй.

Жнь: Хэрвээ та ирээдүйд зохиолч болох хүсэлтэй, блогоо цааш нь хөгжүүлж, ном бичих сонирхолтой байгаа бол таныг аль ч өнцгөөс харсан “ЗОХИОЛЧ” гэдгийг бусдад мэдүүлэх мөн өөрийгөө ч гэсэн зохиолч гэдэг нүдээр харж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Зүгээр нэг сонирхогчийн зүгээс юмаа хийж эхлэх биш үнэхээр мэргэжлийн түвшингээс бүхнийг харж эхлэх нь зөв болов уу.

Үүний тулд
1-рт: Ярь!

Хаа явсан газраа өөрийгөө хэн бэ, юу хийдэг вэ гэдгийг танилцуулж сурах. Өөрийгөө 2 янзаар танилцуулах чадвартай байх.

-Мэргэжлийн түвшинд өөрийгөө танилцуулах чадвартай байх.

-Мэргэжлийн бус түвшинд өөрийгөө танилцуулах чадвартай байх.

Тиймээс дараагийн уулзалт, үдэшлэг, нийллэг дээр очих үед, мөн албан байгууллагын үүдэнд, банкинд, хаа явсан газраа өөрийгөө сайхан танилцуулах дадлыг өөртөө бий болгох хэрэгтэй.
2-рт: Бич!
Орчин үед хүмүүстэй танилцах, холбогдох боломжтой газар бол сошиал медиа. Тиймээс таны ФЭЙСБҮҮК, ТВИТЕР, ГҮҮГЛ+, МЭССЭНЖЭР, СКАЙП … профайл юу гэж байна? Таны хийж байгаа зүйлийг илэрхийлж чадаж байна уу? Үгүй бол түүнийгээ засаж бичих.

Таны И-мэйл гарын үсэг юу гэж байна, гарын үсэг байхгүй бол түүнийгээ бич.

Тантай юугаар ч холбогдсон бай хамаагүй, та хэн бэ, юу хийдэг вэ гэдгийг илэрхийлж байх ёстой.
3-рт: Хий!

Энэ нь хамгийн чухал үе шат. Та юу хийх ёстой түүнийгээ хий! Блог дээрээ аль болох олон бичээс, нийтлэл, видео оруулах.

Би долоо хоногт нэг удаа бичээс оруулахыг хичээдэг. Хэрвээ та өдөр болгон оруулж чадвал маш сайн, үгүй бол долоо хоногт нэг, эсвэл сардаа 2, эсвэл нэг удаа тогтмол оруулж байх хэрэгтэй.

Тогтмол оруулах нь маш ач холбогдолтой. Яагаад гэвэл өөрөө хөгжинө, уншигчдыгаа шинэ мэдээллээр тогтмол хангана, мөн гүүглийн спайдеруудад ч гэсэн таны блогийг тогтмол хугацаанд кролдуулах зуршлыг бий болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны бичсэн шинэ нийтлэл болгоныг хайлтын системээр хурдан гаргах жишээтэй.
“Дуслыг хураавал далай, Дуулсныг хураавал эрдэм.”
Тэгээд нэг л мэдэхэд хэсэг хугацааны дараа таны блог асар их мэдээллийн сантай болж, мөн та өөрөө ч гэсэн асар их хөгжсөн байхыг харах бизээ.

Хэрвээ та блог хөтлөх хүсэлгүй байгаа бол тэмдэглэл хөтлөж болно. Би ч гэсэн бас тэмдэглэл хөтөлдөг. Тэмдэглэл хөтөлдөг дэвтрээ би амжилтын дэвтэр гэж нэрлэдэг. Амжилтын дэвтэр дээрээ би бүх зүйлээ бичиж, тэмдэглэж, төлөвлөж, дүгнэдэг. Амжилтын дэвтэр маань намайг нэг газраа зогсоод байна уу эсвэл урагшилж байна уу, мөн нэг алдаагаа давтаад байна уу эсвэл алдаанаасаа суралцаж байна уу гэдгийг хэлж өгдөг.
Та өөрийн дуу хоолойгоо бусдад хэрхэн хүргэж байна вэ гэдгийг танаас сонсох хүсэлтэй байгаа тул доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
Хэрвээ та блог нээх шийдвэрээ гаргаад нээсэн тохиолдолд буцаж орж ирж өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Wednesday, March 4, 2015

Утасгүй технологи гэж юу вэ?


Та өнөөдөр ямар төхөөрөмжөөс хаана интернэтийн сүлжээнд нэвтрэн орсон бэ? Магадгүй зөөврийн компьютероор ухаалаг утаснаас сургууль, ажил, гэр гээд хаа нэгтээгээс ямар нэгэн кабелийн утас ашиглалгүй орсон бол та утасгүй технологийг аль хэдийн ашиглагч болсон байна. Утасгүй сүлжээ нь агаараар өгөгдлийг дамжуулах, хүлээн авдаг ба үүндээ радио давтамжийн технологийг ашигладаг. Өнөөдөр хүн бүр өөрийн гэсэн компьютер ухаалаг утсаараа утасгүй сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдох боломжтой болжээ.
Монголд гэхэд хүн амын 70 орчим хувь нь интернэт ашигладаг гэсэн судалгаа байдаг. Үүнийгээ дагаад бизнес эрхлэгчид онлайн систем рүү шилжиж үйл ажиллагаагаа онлайнаар явуулж, зар сурталчилгаа, рекламаа цахим хуудсуудад тавих хандлага нэмэгдсээр байна. Утасгүй хөдөлгөөнт сүлжээний ерөнхий зорилго нь утсан сүлжээний хязгаарлагдмал байдлаас ангижирч утсан сүлжээ байрших боломжгүй хэсэгт хямд зардлаар интернэтийн эрх чөлөөг эдлэх юм. Утасгүй технологийг ашиглах үнэ өртгийг тооцож болох ч , бизнесийн үнэ цэнийг тооцон харуулахад амаргүй.


Утасгүй технологийн үүсэл?
1970-аад оноос Хавайн их сургуулийнхан утасгүй сүлжээг туршиж эхэлжээ. Эхэн үед практикт хэрэглэх боломжгүй байсан ч цаашид хөгжих үндэс суурийг тавьж өгсөн байна. 1979, 1980-аад онуудад хэт улаан туяаны холболт, CDMA долгион болон тархалтат радио долгион ашиглан утасгүй холболт хийж болох талаар судалгааны материалууд нийтлэгдэж, зарим туршилтууд хийгдэж байв. Эхэн үеийн утасгүй холболтын төхөөрөмжүүд нь 9600 бит/секундын модем дээр сонирхогчийн радио дамжуулагчийг холбон утасгүй холболтыг үүсгэн туршигдаж байсан бол 1985 онд Холбооны Улсын Харилцаа холбооны Зөвлөл буюу FCC (Federal Communication Committee)-ээс цэргийн
бус хэрэглээнд зориулан туршилт хийх долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн байна. IEEE 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн үед 1 Мбит/с хурдтай хэд хэдэн төхөөрөмжүүд гараад байсан бөгөөд IEEE 802.11 зөвлөл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг боловсруулах ажлаа эхлээд байсан юм. 1996 он гэхэд утасгүй сүлжээг хэрхэн үр дүнтэй ажиллуулах, ямар программ хангамж, технологийг ашиглах талаар ихээхэн мэдлэгийг хуримтлуулж чадсан бөгөөд анхны IEEE 802.11 стандарт - 802.11 legacy нь 1997 онд батлагдан гарчээ.


Утасгүй сүлжээний хэлбэр .

Ad-Hoc буюу төхөөрөмж хоорондын Төхөөрөмж хоорондын гэдэг нь сүлжээний хэрэглэгч төхөөрөмжүүд нь өөр нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд хоорондоо холболт үүсгэн мэдээлэл дамжуулдаг. 2. Infrastructure буюу дэд бүтэц Дэд бүтэц гэдэг нь утасгүй сүлжээний замчлагч (router), хандалтын цэг (access point) ашиглан утасгүй болон утастай сүлжээнд олон төхөөрөмжүүдийг нэгдсэн сүлжээнд холбодог байна.
Утасгүй сүлжээний ач холбогдол: Ашиглахад хялбар: Утасгүй гэдэг утгаараа хэрэглэгч нь бараг хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой. Хөдөлгөөнт байдал: Олон нийтийн газруудад утасгүй сүлжээ түгээмэл болсноос зөвхөн ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ интернетэд холбогдолгүй зөөврийн компьютерээ ашиглан хаа явсан газраасаа холбогдох боломжтой. Сургууль, зуслан, хөдөө гэх мэт. Суурилуулалт: Утасгүй сүлжээг анх суурилуулахад цөөхөн төхөөрөмж, суурилуулалтын үеийн багахан ажиллагаа ордог. Харин утастай сүлжээ тавихад кабель татахаас эхлээд механик ажиллагаа ихтэй байдаг билээ. Өргөтгөх боломж: Утасгүй сүлжээнд илүү олон хэрэглэгчдийг шууд холбох боломжтой байдаг бол утастай сүлжээний хувьд заавал нэмж кабель, холболтын үзүүр тавих хэрэгтэй болдог. Зардал: Утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг суурилуулах, өргөтгөх зардал, цаг хугацаатай харьцуулахад илүү зардал биш юм.
Wi-Fi технологи Wi-Fi гэдэг нь Wireless Fidelity гэсэн үгийн товчлол бөгөөд Wi-Fi гэсэн барааны тэмдгийг 1999 онд маркетингийн Interbrand компани нь захиалгаар зохиосон байна. Wi-Fi нь ихэнх компьютер, тоглоом, зөөврийн компьютер, гар утас, хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжүүдэд дэмжигдэн ажилладаг. Wi-Fi нь өндөр хурдны утасгүй интернет бөгөөд таны компьютер, рүүтэр хоёрын хооронд өгөгдөл дамжуулахын тулд радио долгионыг ашигладаг. Компьютер нь утасгүй адаптертэй байх ёстой ба энэ нь илгээгдэж буй өгөгдлийг радио сигнал руу хөрвүүлнэ. Энэ сигнал нь тайлж унших төхөөрөмж буюу рүүтэр рүү антенны тусламжтайгаар дамжуулагдана. Сигналыг тайлж уншсаны дараа утастай Ethernet холболттой интернетээр цааш илгээгдэнэ. Нөгөө талаас компьютерийн утасгүй адаптар руу ирж байгаа өгөгдөл нь рүүтэрээр дамжин уншигдаад, радио сигнал болон очно. Хэд хэдэн төхөөрөмжүүд нь нэг рүүтэрийн тусламжтай интернет холбогдож болно.
Hotspot гэж юу вэ?
Зах зээл дээр үйлчилгээ явуулж байгаа ресторан, хоолны газар, кино театруудаар Wi-Fi гэсэн тэмдэг хаа сайгүй байдаг болсон. Энэ нь утасгүй интернэтэд холбогдож болох “халуун цэг” бөгөөд энэхүү бүсийг Hotspot гэж нэрлэдэг. Hotspot бүсийг бий болгох нь одоогийн бизнесийн байгууллагуудын үйлчилгээнийх нь нэгээхэн хэсэг болж хөгжсөөр байна.

WiFi стандарт

Утасгүй сүлжээ нь 2,4Ghz эсвэл 5,0Ghz Гц двтамжийн түвшинд өгөгдөл дамжуулдаг. 802.11 сүлжээний стандартуудад:
802.11а 5гега Гц-ийн давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. OFDM(Orthogonal Frequency-Division Multiplexing)-ийг ашиглан рүүтэрд радио сигналууд хүрэхээс өмнө сигналуудыг жижиг сигналд хувааснаар хүлээн авах хэмжээг ихэсгэдэг. Секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.
802.11b 2,4Ghz давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. Хурд удаан. Секундэд 11мбит өгөгдөл дамжуулах боломжтой.
802.11g 2,4Ghz дээр өгөгдөл дамжуулах боловч OFDM кодчлол ашиглан секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.
802.11n Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагдаж байна.хамгийн ихдээ 140мбит өгөгдөл 5гега Гц дээр дамжуулах боломжтой.
802.11ac нь 2013 онд эхээр хэрэглээнд нэвтэрсэн. Мөн сүүлийн үеийн төхөөрөмжүүд энэхүү стандартыг дэмждэгээр хийгдэж байна. Энэхүү стандарт нь 5Ghz-ийн давтамжаар нэг стрием технологоор 450мб дамжуулах бөгөөд 8 хүртлэх зэрэг урсгах чадалтай бөгөөд ооогоор 1.3ГБ хүртлэх мэдээлэл дамжуулах төхөөрөмжүүд худалдаалагдаж байна. 5G WiFi болон Giga WiFi гэж сүүлийн үеүүдэд нэрлэгдэж байгаа стандарт билээ.
WiFi нь бусдаас юугаараа онцлог вэ?
WiFi ийн хамгийн гол онцлог нь бидний өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжүүдэд нэмэлт төхөөрөмж худалдаж авахгүйгээр WiFi бүхий хүссэн төхөөрөмжөөсөө сүлжээнд холбогдох эрх чөлөөг олгоно. Мөн WiFi суурилуулалт нь бусад утасгүй сүлжээний технологотой харьцуулахад хямд бөгөөд хялбар. Мөн WiFi технологийн хөгжлийн хурдтай харьцуулахад асар хурдтай явагдаж байгаа билээ. 3G болон WiMax утасгүй интернэт нь 3G, WiMax сүлжээ орсон бүсүүдээр хязгарлагдах ч үнэ өндөртэй, нэмэлт төхөөрөмж өртөг шаардсан байдаг.
Бааз станц агаараар дамжуулаж чадах мэдээллийн урсгал нь хязаартай байдаг нь цөөн тооны цацруулагчаар хол газрыг хамрах нь нэгж талбайд маш бага хурд оноогдоно. WiFi нь хэдэн метр тутамд өндөр хурд бүхий бааз станц байршуулаж байгаа нь бааз станцын ойр орчимд маш өндөр хурдыг хүргэх боломжтой нь бусдаас давуу тал болж байна. WiFi болон бусад технологийн хөрөнгө оруулалт үйл ажиллагааны зардал болон нэг хэрэглэгчийг холбоход зарцуулах зардал зэргийг харицуулсан харьцуулалтыг доорх зургаас үзнэ үү.

Linux-Ubuntu бүх хувилбарыг USB BOOTABLE хийхийг хүсвэл энэхүү бяцхан програм татаж аваад ашиглаарай.

Линк:  TATAX

Антивирусны чинь программ ажилладаг уу

Антивирусны чинь программ яг ажилладаг эсэхийг та яаж мэдэх вэ? Үүнийг мэддэг олон арга байдгаас хамгийн энгийн нь энэ байна. Энэ ямар ч аюулгүй. Тестийн файл болно.

1. NotePad программ нээгээд үүнийг хуул

X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTIVIRUS-TEST-FILE!$H+H*

Дараа нь нэг дурын газар хадгал. Тэгээд л болоо. Үүнийг таны антивирус илрүүлж устгах ёстой.

iTunes Store д үнэгүй бүртгүүлэх

iTunes account free

Бид iPhone-доо iTunes Store-оос үнэгүй тоглоом аппликейшн татаж суулгах гэхээр заавал iTunes account шаарддаг. iTunes account нээх гэхээр заавал кредит картаар төлбөр төлөхийг шаарддаг билээ. Тэгвэл таньд iTunes account үнэгүйгээр хэрхэн нээх тухай зааж өгье. Зааврын дагуу гүйцэтгэнэ үү.


1. iTunes-ээ нээж iTunes Store хэсгийг идэвхижүүлэн App Store хэсгийн Free Apps хэсгээс дурын тоглоомыг сонгож дарна.
2. Гарч ирэх тоглоомын танилцуулгын хэсгээс "Free App" товчийг дарна.
3. Гарч ирэх цонхноос "Create New Account" товчийг дарна.
4. Дараагийн цонхноос "Continue" товчийг дарна.
5. Дараагийн цонхноос заасан хэсгийг check хийж "Continue" товчийг дарна.
6. "E-mail address" account нээх хаягаа бүтнээр нь бичнэ. /жич: @yahoo.com-той нь хамт/
7. "Password" болон "Verify" хэсэгт 6 тэмдэгтээс урт нууц үгээ адилхан бичнэ.
8. "Question" болон "Answer" дээр дурын асуулт, хариултаа бичнэ.
9. Төрсөн он сар өдрөө сонгоод "Continue" товчийг дарна.
10. "Credit Card" хэсгээс "None"-ийг сонгож "Salutation", "First Name", "Last Name" болон "Address" хэсгийг өөрийн хүссэнээрэ бөглөнө.
11. "City", "State", "Zip Code" болон "Phone" хэсгийг зурагт үзүүлсэний дагуу бөглөнө. "Phone" хэсгийн сүүлийн 4 орон /ХХХХ/ дээр өөрийн дурын тоог бичиж өгнө. Тэгээд "Continue" товчийг дарна.
12. Ингээд таны "iTunes account" бий болсон ба одоо таны бүртгүүлсэн мэйл хаяг руу "Activation Link" явуулсан байгаа болно.
13. Мэйлээ шалгаж ирсэн захидалаас "Activation Link"-ийг олж дарна. Гарч ирэх цонх ноос "OK" дарснаар таны iTunes автоматаар ачаалагдах болно. /Жаахан удаан уншиж магадгүй тул тэвчээртэй хүлээнэ үү.!!!!/
14. Ингээд таны "iTunes account" идэвхижсэнийг мэдэгдэх ба одоо та account-аараа нэвтэрч болно.
15. Гэвч шууд ашиглах болоогүй байнаа. Одоо iTunes-дээ account-аа бүртгүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд iTunes программныхаа "Store" цэсний "Authorize This Computer"-ийг дарж гарч ирэх цонхонд нууц үгээ хийж "Authorize" товчийг дарна.
16. За ингээд л та үнэгүй "iTunes Account"-тай боллоо. Одоо үүнийгээ ашиглан дурын Free Games, Apps-ийг татаж авч суулгах боломжтой боллоо.

Амжилт хүсье.

Зөөврийн компьютерийн цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?

Алхам 1:
Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг бөгөөд тэр тусмаа бүгдийг нь нэгэн зэрэг ажиллуулсан тохиолдолд батерейны цэнэгээ удаан барихад муугаар нөлөөлдөг байна.
Алхам 2:
Та компьютерийнхаа батерейг аль болох сэрүүн газарт байлгаарай. Халуун бүгчим байдалд түүнийг байлгах нь цэнэгээ аажим аажмаар түргэн алддаг болоход хүргэх муу нөлөөтэй юм. Та батерейгаа аль болох нарны шууд тусгалтай газар орхиж явах мөн халуун гадарга дээр тавихаас зайлс хийгээрэй.
Алхам 3:
Та батерейгаа хагсалж цэнэглэхээс бүрэн гүйцэд цэнэглэхээс илүү дээр гэж үзэх хэрэгтэй. Учир нь хагасалж цэнэглэвэл мэдээж цэнэг хурдан дуусна харин түүний дараа та ахиад л цэнэглэх шаардлага гарна. Ингэж олон дахин цэнэглэх нь таны батерейг цэнэгээ түргэн алдахад хүргэх нь байна.
Алхам 4:
Та аль болох тухайн батерейг үйлдвэрлэн гаргагчийн зөвлөгөөг батерейн дээрх owner"s manual гэсэн булангаас анхаарлаа хандуулан уншиж тэрхүү зөвлөгөөг нь сахих нь хамгийн сайн арга юм. Яагаад гэвэл үйлдвэрлэгч нар нь олон жилийн нөр их туршлагатай байх нь тодорхой бөгөөд яавал өөрсдийнхөө барааг улам сайжруулах мөн чанарыг шинэхэн хэвээр нь байлгах талаас бүх мэдээллийг өгч чадах нь мэдээж.
Алхам 5:
Гэрлийг нь багасгах. Зөөврийн компьютерийн цэнэгийг юу ч үгүй сорчихдог гол зүйл бол дэлгэцийн гэрэл юм. Ялангуяа одоо үеийн зөөврийн компьютерууд дэлгэц маш хүчирхэг болсонтой холбоотой дэлгэцийн гэрэлтүүлэг их болсон. Тэрхүү их Гэрлийг багасгах нь та өөрийнхөө компьютерийн батерейг хамгаалж багаа нэгэн чухал алхам юм.
Алхам 6:
Та батерейгаа сардаа нэг удаа ч гэсэн цэнэгийг нь юу ч үгүй болтол нь дуусгаад дараа нь бүрэн гүйцэд цэнэглэж байгаарай. Үргэлж батерейг цэнэглэгчтэй нь орхиж цэнэглэх нь батерейны багтаамжид муугаар нөлөөлдөг байна.


Эх сурвалж: KT.mn /компьютер таймс сэтгүүл/

Компьютерийн хаягдлаас алт гаргаж авч болох уу?



Компьютерийн хаягдлаас алт гаргаж авч болох уу?

Хариулт нь тийм.

Гоёл чимэглэлийн зүйлд голчлон хэрэглэдэг алт нь (химийн тэмдэг нь Au) дулаан, цахилгааныг маш өндөр хэмжээнд дамжуулах чадвартай, исэлддэггүй, хувирч, чанараа алддаггүй учраас үйлдвэрлэлд, ялангуяа дээд зэрэглэлийн цахилгаан хэрэгслүүд, тэр дундаа компьютерийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг юм. Компьютерийн үйлдвэрлэлд алтыг хэдэн зуун тонноор нь (жишээлбэл 2003 онд 318 тонн) жил бүр хэрэглэж байна.Энэхүү үнэт металл нь CPU, эх хавтан, нэмэлт картууд, RAM гэх мэт бараг бүх хэрэгсэлд ашиглагддаг. Мэдээж эдгээр төхөөрөмжүүдэд зарцуулах алтны хэмжээ асар бага. Алтны үнэ тэнгэрт хадаж байгаа сүүлийн хэдэн жил алтыг уурхайгаас олборлохын оронд хуучин ашиглагдсан, эвдэрхий компьютерийн сэлбэгнээс алтыг буцаан гаргаж авч эхэлсэн байна. Яг зөвхөн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч сүүлийн үед гадаадад байгуулагдах болжээ.Ингээд хуучин эх хавтангийн сэгнээс хэрхэн алт гарган авахыг үзүүлье. Зөвхөн сонирхуулах үүднээс үзүүлж байгаа бөгөөд уг процесст орж байгаа химийн бодисууд нь маш хортой учраас туршиж үзэх гэсний хэрэггүй гэж зөвлөе.

IDE холбогч, PCI-express, PCI, AGP, ISA порт, jumper шүднүүд, CPU-ны суурь, DIMM болон SIMM суурь гэх мэт хэд хэдэн газарт алт маш бага хэмжээтэй орсон байдаг.
Эдгээр холбогчууд нь ихэнх тохиолдолд хэдэн микрон зузаан цэвэр алтан давхаргаар хучигдсан байдаг.

Ингээд туршилтын хамгийн эхний хэсэг нь эх хавтангаас эдгээр бүх холбогч болон шүднүүдийг салгаж авах. Бахь, атверка, таслагч гэх мэт багажууд хэрэг болно.

Уг туршилтад дээрхтэй адил маш их хэмжээний шүд болон холбогчууд хэрэг болох бөгөөд нилээд хэдэн эвдэрхий эх хавтан хэрэг болох нь ойлгомжтой.



Мөн зарим багаж хэрэгсэл химийн бодис шаардлагатай.

Энэ хэдхэн микрограмм алтыг ялгаж авахын тулд электролитийн элемент ашиглах шаардлагатай. Саванд 95%-ийн хүхрийн хүчил хийнэ. Катод нь хар тугалга, анод нь зэс байх ёстой бөгөөд сагс хэлбэртэй болгосон зэс анод дээр эх хавтангаас салгасан алттай хэсгүүдийг тавина.

Энгийн аккумлятор цэнэглэгчийг ашиглан уг электролитийн элементээр цахилгаан гүйдэл гүйлгэх ба зэс анод (мөн хавтангаас гаргаж авсан шүднүүд) уусаж, катод дээрх хар тугалга руу татагдана. Харин Зэснээс салсан алт нь шаар байдалтай болж, уг элементийн доод хэсэгт тунагдан үлдэнэ. Уг процессийн үед савны температур нилээд хэмжээгээр нэмэгддэг.

Ингээд бүх алт шүднүүдээс салсан учир одоо саван дахь хүхрийн хүчлийг савны ёроол дахь зүйлүүдийг уусгаж авахаас өмнө ялгаж авна.

Хүчлийг ус руу хийхдээ маш болгоомжтой байх ёстой. Хэрэв буруудах, гадуур нь асгах тохиолдолд хүхрийн хүчил, ууршиж, ойр орчин руу цацагдах аюултай.

Ингээд төрөл бүрийн металл (алтыг оруулаад) агуулсан хэсгийг хүхрийн хүчлийн хольцын уусмалаас шүүж авна.

Ингээд 35%-ийн гидрохлорын хүчил, 5%-ийн натрийн гипохлоритын 2:1 харьцаатай уусмалыг ашиглан уг шүүлтүүр үлдсэн металл болон бохирдлыг задална.

2 HCl + NaClO -> Cl2 + NaCl + H2O

Энэ процессийн үед маш аюултай хлорин хэмээх хий ялгардаг. Хлорин хий нь Дэлхийн I Дайны үед бертолит гэсэн нэртэйгээр химийн зэвсэг болгон ашиглагдаж байжээ.

Хлорин ялгарсны дүнд Алт нь Алтны хлорид (III) хэлбэртэйгээр ялгарна.

2 Au + 3 Cl2 -> 2 AuCl3

Үүний дараа бүх зүйлсийг дахин нэг шүүнэ. Шүүлтүүр нь бүх бусад хольцуудыг шүүж, зөвхөн цэвэр Алтны хлорид (III)-г гаргаж авахад тусална.

Металл хэлбэртэй алтыг уусмалаас тунгааж авах шаардлагатай болно. Үүний тулд нунтагласан Натрийн Метабисульфит хэрэглэнэ. Усанд хийсэн натрийн метабисульфит нь натрийн бисульфитыг үүсгэнэ.

Na2S2O5 + H2O --> 2 NaHSO3
3 NaHSO3 + 2 AuCl3 + 3 H2O --> 3 NaHSO4 + 6 HCl + 2 Au

Ингээд тодорхой хугацааны дараа ёроолд нь хүрэн нунтаг зүйл тунана. Энэ бол металл хэлбэртэй алт. Ингээд алтыг уусмалаас ялгаж авна.

Хамгийн сүүлд нь гаргаж авсан алтны нунтгаа тусгай хайлуулах хэрэгсэлд хайлуулна.
Алтны хайлах температур 1064°C байна.

За ингээд үр дүнд нь нэг иймэрхүү хэмжээний алттай болно доо.
Энэ жишээнд үзүүлсэн хэмжээний эх хавтангийн хаягдлаас гаргаж авсан алт нь зураг дээр байгаачлан жижиг хэмжээтэй бөгөөд гэрийн нөхцөлд иймэрхүү туршилт хийх нь маш их осолтой. Эдийн засгийн үүднээс авч үзвэл дэлхий даяар хог болон гарч байгаа компьютерийн сэгнээс иймэрхүү дахин ашиглаж болох хэсгүүдийг нь ялгаж авна гэдэг нь мэдээж ашигтай.



Эх сурвалж: Компьютер таймс