Wednesday, March 4, 2015

Утасгүй технологи гэж юу вэ?


Та өнөөдөр ямар төхөөрөмжөөс хаана интернэтийн сүлжээнд нэвтрэн орсон бэ? Магадгүй зөөврийн компьютероор ухаалаг утаснаас сургууль, ажил, гэр гээд хаа нэгтээгээс ямар нэгэн кабелийн утас ашиглалгүй орсон бол та утасгүй технологийг аль хэдийн ашиглагч болсон байна. Утасгүй сүлжээ нь агаараар өгөгдлийг дамжуулах, хүлээн авдаг ба үүндээ радио давтамжийн технологийг ашигладаг. Өнөөдөр хүн бүр өөрийн гэсэн компьютер ухаалаг утсаараа утасгүй сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдох боломжтой болжээ.
Монголд гэхэд хүн амын 70 орчим хувь нь интернэт ашигладаг гэсэн судалгаа байдаг. Үүнийгээ дагаад бизнес эрхлэгчид онлайн систем рүү шилжиж үйл ажиллагаагаа онлайнаар явуулж, зар сурталчилгаа, рекламаа цахим хуудсуудад тавих хандлага нэмэгдсээр байна. Утасгүй хөдөлгөөнт сүлжээний ерөнхий зорилго нь утсан сүлжээний хязгаарлагдмал байдлаас ангижирч утсан сүлжээ байрших боломжгүй хэсэгт хямд зардлаар интернэтийн эрх чөлөөг эдлэх юм. Утасгүй технологийг ашиглах үнэ өртгийг тооцож болох ч , бизнесийн үнэ цэнийг тооцон харуулахад амаргүй.


Утасгүй технологийн үүсэл?
1970-аад оноос Хавайн их сургуулийнхан утасгүй сүлжээг туршиж эхэлжээ. Эхэн үед практикт хэрэглэх боломжгүй байсан ч цаашид хөгжих үндэс суурийг тавьж өгсөн байна. 1979, 1980-аад онуудад хэт улаан туяаны холболт, CDMA долгион болон тархалтат радио долгион ашиглан утасгүй холболт хийж болох талаар судалгааны материалууд нийтлэгдэж, зарим туршилтууд хийгдэж байв. Эхэн үеийн утасгүй холболтын төхөөрөмжүүд нь 9600 бит/секундын модем дээр сонирхогчийн радио дамжуулагчийг холбон утасгүй холболтыг үүсгэн туршигдаж байсан бол 1985 онд Холбооны Улсын Харилцаа холбооны Зөвлөл буюу FCC (Federal Communication Committee)-ээс цэргийн
бус хэрэглээнд зориулан туршилт хийх долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн байна. IEEE 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн үед 1 Мбит/с хурдтай хэд хэдэн төхөөрөмжүүд гараад байсан бөгөөд IEEE 802.11 зөвлөл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг боловсруулах ажлаа эхлээд байсан юм. 1996 он гэхэд утасгүй сүлжээг хэрхэн үр дүнтэй ажиллуулах, ямар программ хангамж, технологийг ашиглах талаар ихээхэн мэдлэгийг хуримтлуулж чадсан бөгөөд анхны IEEE 802.11 стандарт - 802.11 legacy нь 1997 онд батлагдан гарчээ.


Утасгүй сүлжээний хэлбэр .

Ad-Hoc буюу төхөөрөмж хоорондын Төхөөрөмж хоорондын гэдэг нь сүлжээний хэрэглэгч төхөөрөмжүүд нь өөр нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд хоорондоо холболт үүсгэн мэдээлэл дамжуулдаг. 2. Infrastructure буюу дэд бүтэц Дэд бүтэц гэдэг нь утасгүй сүлжээний замчлагч (router), хандалтын цэг (access point) ашиглан утасгүй болон утастай сүлжээнд олон төхөөрөмжүүдийг нэгдсэн сүлжээнд холбодог байна.
Утасгүй сүлжээний ач холбогдол: Ашиглахад хялбар: Утасгүй гэдэг утгаараа хэрэглэгч нь бараг хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой. Хөдөлгөөнт байдал: Олон нийтийн газруудад утасгүй сүлжээ түгээмэл болсноос зөвхөн ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ интернетэд холбогдолгүй зөөврийн компьютерээ ашиглан хаа явсан газраасаа холбогдох боломжтой. Сургууль, зуслан, хөдөө гэх мэт. Суурилуулалт: Утасгүй сүлжээг анх суурилуулахад цөөхөн төхөөрөмж, суурилуулалтын үеийн багахан ажиллагаа ордог. Харин утастай сүлжээ тавихад кабель татахаас эхлээд механик ажиллагаа ихтэй байдаг билээ. Өргөтгөх боломж: Утасгүй сүлжээнд илүү олон хэрэглэгчдийг шууд холбох боломжтой байдаг бол утастай сүлжээний хувьд заавал нэмж кабель, холболтын үзүүр тавих хэрэгтэй болдог. Зардал: Утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг суурилуулах, өргөтгөх зардал, цаг хугацаатай харьцуулахад илүү зардал биш юм.
Wi-Fi технологи Wi-Fi гэдэг нь Wireless Fidelity гэсэн үгийн товчлол бөгөөд Wi-Fi гэсэн барааны тэмдгийг 1999 онд маркетингийн Interbrand компани нь захиалгаар зохиосон байна. Wi-Fi нь ихэнх компьютер, тоглоом, зөөврийн компьютер, гар утас, хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжүүдэд дэмжигдэн ажилладаг. Wi-Fi нь өндөр хурдны утасгүй интернет бөгөөд таны компьютер, рүүтэр хоёрын хооронд өгөгдөл дамжуулахын тулд радио долгионыг ашигладаг. Компьютер нь утасгүй адаптертэй байх ёстой ба энэ нь илгээгдэж буй өгөгдлийг радио сигнал руу хөрвүүлнэ. Энэ сигнал нь тайлж унших төхөөрөмж буюу рүүтэр рүү антенны тусламжтайгаар дамжуулагдана. Сигналыг тайлж уншсаны дараа утастай Ethernet холболттой интернетээр цааш илгээгдэнэ. Нөгөө талаас компьютерийн утасгүй адаптар руу ирж байгаа өгөгдөл нь рүүтэрээр дамжин уншигдаад, радио сигнал болон очно. Хэд хэдэн төхөөрөмжүүд нь нэг рүүтэрийн тусламжтай интернет холбогдож болно.
Hotspot гэж юу вэ?
Зах зээл дээр үйлчилгээ явуулж байгаа ресторан, хоолны газар, кино театруудаар Wi-Fi гэсэн тэмдэг хаа сайгүй байдаг болсон. Энэ нь утасгүй интернэтэд холбогдож болох “халуун цэг” бөгөөд энэхүү бүсийг Hotspot гэж нэрлэдэг. Hotspot бүсийг бий болгох нь одоогийн бизнесийн байгууллагуудын үйлчилгээнийх нь нэгээхэн хэсэг болж хөгжсөөр байна.

WiFi стандарт

Утасгүй сүлжээ нь 2,4Ghz эсвэл 5,0Ghz Гц двтамжийн түвшинд өгөгдөл дамжуулдаг. 802.11 сүлжээний стандартуудад:
802.11а 5гега Гц-ийн давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. OFDM(Orthogonal Frequency-Division Multiplexing)-ийг ашиглан рүүтэрд радио сигналууд хүрэхээс өмнө сигналуудыг жижиг сигналд хувааснаар хүлээн авах хэмжээг ихэсгэдэг. Секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.
802.11b 2,4Ghz давтамжийн түвшинд өгөгдөл дамжуулна. Хурд удаан. Секундэд 11мбит өгөгдөл дамжуулах боломжтой.
802.11g 2,4Ghz дээр өгөгдөл дамжуулах боловч OFDM кодчлол ашиглан секундэд 54мбит өгөгдөл дамжуулах боломжтой.
802.11n Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагдаж байна.хамгийн ихдээ 140мбит өгөгдөл 5гега Гц дээр дамжуулах боломжтой.
802.11ac нь 2013 онд эхээр хэрэглээнд нэвтэрсэн. Мөн сүүлийн үеийн төхөөрөмжүүд энэхүү стандартыг дэмждэгээр хийгдэж байна. Энэхүү стандарт нь 5Ghz-ийн давтамжаар нэг стрием технологоор 450мб дамжуулах бөгөөд 8 хүртлэх зэрэг урсгах чадалтай бөгөөд ооогоор 1.3ГБ хүртлэх мэдээлэл дамжуулах төхөөрөмжүүд худалдаалагдаж байна. 5G WiFi болон Giga WiFi гэж сүүлийн үеүүдэд нэрлэгдэж байгаа стандарт билээ.
WiFi нь бусдаас юугаараа онцлог вэ?
WiFi ийн хамгийн гол онцлог нь бидний өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжүүдэд нэмэлт төхөөрөмж худалдаж авахгүйгээр WiFi бүхий хүссэн төхөөрөмжөөсөө сүлжээнд холбогдох эрх чөлөөг олгоно. Мөн WiFi суурилуулалт нь бусад утасгүй сүлжээний технологотой харьцуулахад хямд бөгөөд хялбар. Мөн WiFi технологийн хөгжлийн хурдтай харьцуулахад асар хурдтай явагдаж байгаа билээ. 3G болон WiMax утасгүй интернэт нь 3G, WiMax сүлжээ орсон бүсүүдээр хязгарлагдах ч үнэ өндөртэй, нэмэлт төхөөрөмж өртөг шаардсан байдаг.
Бааз станц агаараар дамжуулаж чадах мэдээллийн урсгал нь хязаартай байдаг нь цөөн тооны цацруулагчаар хол газрыг хамрах нь нэгж талбайд маш бага хурд оноогдоно. WiFi нь хэдэн метр тутамд өндөр хурд бүхий бааз станц байршуулаж байгаа нь бааз станцын ойр орчимд маш өндөр хурдыг хүргэх боломжтой нь бусдаас давуу тал болж байна. WiFi болон бусад технологийн хөрөнгө оруулалт үйл ажиллагааны зардал болон нэг хэрэглэгчийг холбоход зарцуулах зардал зэргийг харицуулсан харьцуулалтыг доорх зургаас үзнэ үү.

Linux-Ubuntu бүх хувилбарыг USB BOOTABLE хийхийг хүсвэл энэхүү бяцхан програм татаж аваад ашиглаарай.

Линк:  TATAX

Антивирусны чинь программ ажилладаг уу

Антивирусны чинь программ яг ажилладаг эсэхийг та яаж мэдэх вэ? Үүнийг мэддэг олон арга байдгаас хамгийн энгийн нь энэ байна. Энэ ямар ч аюулгүй. Тестийн файл болно.

1. NotePad программ нээгээд үүнийг хуул

X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTIVIRUS-TEST-FILE!$H+H*

Дараа нь нэг дурын газар хадгал. Тэгээд л болоо. Үүнийг таны антивирус илрүүлж устгах ёстой.

iTunes Store д үнэгүй бүртгүүлэх

iTunes account free

Бид iPhone-доо iTunes Store-оос үнэгүй тоглоом аппликейшн татаж суулгах гэхээр заавал iTunes account шаарддаг. iTunes account нээх гэхээр заавал кредит картаар төлбөр төлөхийг шаарддаг билээ. Тэгвэл таньд iTunes account үнэгүйгээр хэрхэн нээх тухай зааж өгье. Зааврын дагуу гүйцэтгэнэ үү.


1. iTunes-ээ нээж iTunes Store хэсгийг идэвхижүүлэн App Store хэсгийн Free Apps хэсгээс дурын тоглоомыг сонгож дарна.
2. Гарч ирэх тоглоомын танилцуулгын хэсгээс "Free App" товчийг дарна.
3. Гарч ирэх цонхноос "Create New Account" товчийг дарна.
4. Дараагийн цонхноос "Continue" товчийг дарна.
5. Дараагийн цонхноос заасан хэсгийг check хийж "Continue" товчийг дарна.
6. "E-mail address" account нээх хаягаа бүтнээр нь бичнэ. /жич: @yahoo.com-той нь хамт/
7. "Password" болон "Verify" хэсэгт 6 тэмдэгтээс урт нууц үгээ адилхан бичнэ.
8. "Question" болон "Answer" дээр дурын асуулт, хариултаа бичнэ.
9. Төрсөн он сар өдрөө сонгоод "Continue" товчийг дарна.
10. "Credit Card" хэсгээс "None"-ийг сонгож "Salutation", "First Name", "Last Name" болон "Address" хэсгийг өөрийн хүссэнээрэ бөглөнө.
11. "City", "State", "Zip Code" болон "Phone" хэсгийг зурагт үзүүлсэний дагуу бөглөнө. "Phone" хэсгийн сүүлийн 4 орон /ХХХХ/ дээр өөрийн дурын тоог бичиж өгнө. Тэгээд "Continue" товчийг дарна.
12. Ингээд таны "iTunes account" бий болсон ба одоо таны бүртгүүлсэн мэйл хаяг руу "Activation Link" явуулсан байгаа болно.
13. Мэйлээ шалгаж ирсэн захидалаас "Activation Link"-ийг олж дарна. Гарч ирэх цонх ноос "OK" дарснаар таны iTunes автоматаар ачаалагдах болно. /Жаахан удаан уншиж магадгүй тул тэвчээртэй хүлээнэ үү.!!!!/
14. Ингээд таны "iTunes account" идэвхижсэнийг мэдэгдэх ба одоо та account-аараа нэвтэрч болно.
15. Гэвч шууд ашиглах болоогүй байнаа. Одоо iTunes-дээ account-аа бүртгүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд iTunes программныхаа "Store" цэсний "Authorize This Computer"-ийг дарж гарч ирэх цонхонд нууц үгээ хийж "Authorize" товчийг дарна.
16. За ингээд л та үнэгүй "iTunes Account"-тай боллоо. Одоо үүнийгээ ашиглан дурын Free Games, Apps-ийг татаж авч суулгах боломжтой боллоо.

Амжилт хүсье.

Зөөврийн компьютерийн цэнэгийг хэрхэн удаан хадгалах вэ?

Алхам 1:
Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг бөгөөд тэр тусмаа бүгдийг нь нэгэн зэрэг ажиллуулсан тохиолдолд батерейны цэнэгээ удаан барихад муугаар нөлөөлдөг байна.
Алхам 2:
Та компьютерийнхаа батерейг аль болох сэрүүн газарт байлгаарай. Халуун бүгчим байдалд түүнийг байлгах нь цэнэгээ аажим аажмаар түргэн алддаг болоход хүргэх муу нөлөөтэй юм. Та батерейгаа аль болох нарны шууд тусгалтай газар орхиж явах мөн халуун гадарга дээр тавихаас зайлс хийгээрэй.
Алхам 3:
Та батерейгаа хагсалж цэнэглэхээс бүрэн гүйцэд цэнэглэхээс илүү дээр гэж үзэх хэрэгтэй. Учир нь хагасалж цэнэглэвэл мэдээж цэнэг хурдан дуусна харин түүний дараа та ахиад л цэнэглэх шаардлага гарна. Ингэж олон дахин цэнэглэх нь таны батерейг цэнэгээ түргэн алдахад хүргэх нь байна.
Алхам 4:
Та аль болох тухайн батерейг үйлдвэрлэн гаргагчийн зөвлөгөөг батерейн дээрх owner"s manual гэсэн булангаас анхаарлаа хандуулан уншиж тэрхүү зөвлөгөөг нь сахих нь хамгийн сайн арга юм. Яагаад гэвэл үйлдвэрлэгч нар нь олон жилийн нөр их туршлагатай байх нь тодорхой бөгөөд яавал өөрсдийнхөө барааг улам сайжруулах мөн чанарыг шинэхэн хэвээр нь байлгах талаас бүх мэдээллийг өгч чадах нь мэдээж.
Алхам 5:
Гэрлийг нь багасгах. Зөөврийн компьютерийн цэнэгийг юу ч үгүй сорчихдог гол зүйл бол дэлгэцийн гэрэл юм. Ялангуяа одоо үеийн зөөврийн компьютерууд дэлгэц маш хүчирхэг болсонтой холбоотой дэлгэцийн гэрэлтүүлэг их болсон. Тэрхүү их Гэрлийг багасгах нь та өөрийнхөө компьютерийн батерейг хамгаалж багаа нэгэн чухал алхам юм.
Алхам 6:
Та батерейгаа сардаа нэг удаа ч гэсэн цэнэгийг нь юу ч үгүй болтол нь дуусгаад дараа нь бүрэн гүйцэд цэнэглэж байгаарай. Үргэлж батерейг цэнэглэгчтэй нь орхиж цэнэглэх нь батерейны багтаамжид муугаар нөлөөлдөг байна.


Эх сурвалж: KT.mn /компьютер таймс сэтгүүл/

Компьютерийн хаягдлаас алт гаргаж авч болох уу?



Компьютерийн хаягдлаас алт гаргаж авч болох уу?

Хариулт нь тийм.

Гоёл чимэглэлийн зүйлд голчлон хэрэглэдэг алт нь (химийн тэмдэг нь Au) дулаан, цахилгааныг маш өндөр хэмжээнд дамжуулах чадвартай, исэлддэггүй, хувирч, чанараа алддаггүй учраас үйлдвэрлэлд, ялангуяа дээд зэрэглэлийн цахилгаан хэрэгслүүд, тэр дундаа компьютерийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг юм. Компьютерийн үйлдвэрлэлд алтыг хэдэн зуун тонноор нь (жишээлбэл 2003 онд 318 тонн) жил бүр хэрэглэж байна.Энэхүү үнэт металл нь CPU, эх хавтан, нэмэлт картууд, RAM гэх мэт бараг бүх хэрэгсэлд ашиглагддаг. Мэдээж эдгээр төхөөрөмжүүдэд зарцуулах алтны хэмжээ асар бага. Алтны үнэ тэнгэрт хадаж байгаа сүүлийн хэдэн жил алтыг уурхайгаас олборлохын оронд хуучин ашиглагдсан, эвдэрхий компьютерийн сэлбэгнээс алтыг буцаан гаргаж авч эхэлсэн байна. Яг зөвхөн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч сүүлийн үед гадаадад байгуулагдах болжээ.Ингээд хуучин эх хавтангийн сэгнээс хэрхэн алт гарган авахыг үзүүлье. Зөвхөн сонирхуулах үүднээс үзүүлж байгаа бөгөөд уг процесст орж байгаа химийн бодисууд нь маш хортой учраас туршиж үзэх гэсний хэрэггүй гэж зөвлөе.

IDE холбогч, PCI-express, PCI, AGP, ISA порт, jumper шүднүүд, CPU-ны суурь, DIMM болон SIMM суурь гэх мэт хэд хэдэн газарт алт маш бага хэмжээтэй орсон байдаг.
Эдгээр холбогчууд нь ихэнх тохиолдолд хэдэн микрон зузаан цэвэр алтан давхаргаар хучигдсан байдаг.

Ингээд туршилтын хамгийн эхний хэсэг нь эх хавтангаас эдгээр бүх холбогч болон шүднүүдийг салгаж авах. Бахь, атверка, таслагч гэх мэт багажууд хэрэг болно.

Уг туршилтад дээрхтэй адил маш их хэмжээний шүд болон холбогчууд хэрэг болох бөгөөд нилээд хэдэн эвдэрхий эх хавтан хэрэг болох нь ойлгомжтой.



Мөн зарим багаж хэрэгсэл химийн бодис шаардлагатай.

Энэ хэдхэн микрограмм алтыг ялгаж авахын тулд электролитийн элемент ашиглах шаардлагатай. Саванд 95%-ийн хүхрийн хүчил хийнэ. Катод нь хар тугалга, анод нь зэс байх ёстой бөгөөд сагс хэлбэртэй болгосон зэс анод дээр эх хавтангаас салгасан алттай хэсгүүдийг тавина.

Энгийн аккумлятор цэнэглэгчийг ашиглан уг электролитийн элементээр цахилгаан гүйдэл гүйлгэх ба зэс анод (мөн хавтангаас гаргаж авсан шүднүүд) уусаж, катод дээрх хар тугалга руу татагдана. Харин Зэснээс салсан алт нь шаар байдалтай болж, уг элементийн доод хэсэгт тунагдан үлдэнэ. Уг процессийн үед савны температур нилээд хэмжээгээр нэмэгддэг.

Ингээд бүх алт шүднүүдээс салсан учир одоо саван дахь хүхрийн хүчлийг савны ёроол дахь зүйлүүдийг уусгаж авахаас өмнө ялгаж авна.

Хүчлийг ус руу хийхдээ маш болгоомжтой байх ёстой. Хэрэв буруудах, гадуур нь асгах тохиолдолд хүхрийн хүчил, ууршиж, ойр орчин руу цацагдах аюултай.

Ингээд төрөл бүрийн металл (алтыг оруулаад) агуулсан хэсгийг хүхрийн хүчлийн хольцын уусмалаас шүүж авна.

Ингээд 35%-ийн гидрохлорын хүчил, 5%-ийн натрийн гипохлоритын 2:1 харьцаатай уусмалыг ашиглан уг шүүлтүүр үлдсэн металл болон бохирдлыг задална.

2 HCl + NaClO -> Cl2 + NaCl + H2O

Энэ процессийн үед маш аюултай хлорин хэмээх хий ялгардаг. Хлорин хий нь Дэлхийн I Дайны үед бертолит гэсэн нэртэйгээр химийн зэвсэг болгон ашиглагдаж байжээ.

Хлорин ялгарсны дүнд Алт нь Алтны хлорид (III) хэлбэртэйгээр ялгарна.

2 Au + 3 Cl2 -> 2 AuCl3

Үүний дараа бүх зүйлсийг дахин нэг шүүнэ. Шүүлтүүр нь бүх бусад хольцуудыг шүүж, зөвхөн цэвэр Алтны хлорид (III)-г гаргаж авахад тусална.

Металл хэлбэртэй алтыг уусмалаас тунгааж авах шаардлагатай болно. Үүний тулд нунтагласан Натрийн Метабисульфит хэрэглэнэ. Усанд хийсэн натрийн метабисульфит нь натрийн бисульфитыг үүсгэнэ.

Na2S2O5 + H2O --> 2 NaHSO3
3 NaHSO3 + 2 AuCl3 + 3 H2O --> 3 NaHSO4 + 6 HCl + 2 Au

Ингээд тодорхой хугацааны дараа ёроолд нь хүрэн нунтаг зүйл тунана. Энэ бол металл хэлбэртэй алт. Ингээд алтыг уусмалаас ялгаж авна.

Хамгийн сүүлд нь гаргаж авсан алтны нунтгаа тусгай хайлуулах хэрэгсэлд хайлуулна.
Алтны хайлах температур 1064°C байна.

За ингээд үр дүнд нь нэг иймэрхүү хэмжээний алттай болно доо.
Энэ жишээнд үзүүлсэн хэмжээний эх хавтангийн хаягдлаас гаргаж авсан алт нь зураг дээр байгаачлан жижиг хэмжээтэй бөгөөд гэрийн нөхцөлд иймэрхүү туршилт хийх нь маш их осолтой. Эдийн засгийн үүднээс авч үзвэл дэлхий даяар хог болон гарч байгаа компьютерийн сэгнээс иймэрхүү дахин ашиглаж болох хэсгүүдийг нь ялгаж авна гэдэг нь мэдээж ашигтай.



Эх сурвалж: Компьютер таймс

Youtube хичээл (+13)



1. Бичлэгүүдийг өндөр чанартайгаар үзэх

Тухайн бичлэгний хаяг буюу URL ийн ард &fmt=18 эсвэл &fmt=22 гэж бич


2. Сайт дээр бичлэг өндөр чанартайгаар байршуулах


Хэрэв та вэбсайт эсвэл блогтой бол YouTube ээс бичлэг авч хүргэдэг байх тэгвэл Embed кодний ардаас нь &ap=%2526fmt%3D18 гэж бичвэл тухайн бичлэг танай сайт дээр илүү гоё гарах болно


3. Видеог дуртай хэсгээсээ үзэх


Хэрвээ та үзэж байгаа видеогоо дуртай хэсгээсээ үзмээр байвал тухайн бичлэгний хаяг буюу URL ийн ардаас нь #t=XXmYYs гэж бичээрэй мэдээж XX ийн ард минут, YY ийн ард секундын бичнэ жишээ: #t=03m22s


4. Related Videos гаргаж ирэхгүй байх


Таны нэмсэн видео сайт дээрээ гарж дуусчаад ардаас нь Related Videos гэд гараад ирдэг билээ. Тэр нь хүмүүст өөр бичлэг үзэх боломж өгч байгаа юм тиймээс та Embed кодны араас нь &rel=0 гэж бичвэл Related Videos гарж ирэхгүй


5. YouTube дээр яаж насанд хүрэгчдэд зориулсан видео үзэх вэ?

YouTube дээр порно байдаггүй ч насанд хүрэгчдэд зориулсан видео ихээр байдаг, тиймээс зарим видео үзэх гэхээр насанд хүрсэн гэдгээ баталгаажуул гээд байдаг. Тэгвэл тухайн бичлэгний URL ийн урд nsfw гэж бич, жишээ нь: http://www.nsfwyoutube.com/xyz


6. Таны интернэт удаан болхоор бичлэг үзэж чадахгүй байвал



Feather Beta руу ороод Join the “Feather” Beta гэснийг сонго ингэснээр та YouTube ийг хөнгөн хэлбэр дээр үзэж болно.


7. YouTube ээс кино үзэх


Зарим хүмүүс YouTube дээр бичлэг л байдаг гэж боддог үгүй ээ, тэнд юм бүр бий кино үзмээр байвал youtube.com/movies луу ор


8. YouTube ийн бичлэгээс хэдэн хоромийг нь л тасдаж авах


Зарим видео дээр маш гоё үеүүд байдаг боловч бусад үеүүд нь гутаагаад залхуу хүргээд байдаг, тэгвэл та Splicd болон Tubechop ийг хэрэглэж хэдэн хоромийг нь л тасдаж авч болно


9. MP3 форматтай аяыг YouTube лүү Upload хийх

Зарим хүмүүс YouTube – д ганцхан бичлэг оруулах боломжтой гэж боддог, үгүй ээ та MP3 оруулаад урд нь нэг зураг л оруулахад хангаллтай, Тэр боломжийг өгдөг сайт бол MP32Tubeюм





10. YouTube ийн бичлэгийг хүссэн форматаар татах Ipod, утас, Мак, РС гээд олон төрлийн форматаар бичлэг татах бол http://www.all2convert.com/ ийг хэрэглээрэй.

Android Заавар



Андройд үйлдлийн систем 2008 оны 10 сарын 21-нд (wikipedia) албан ёсоор нийтэд түгсэн байна. Үүсгэн байгуулагчид нь аль 2003 онд уг үйлдлийн системийг боловсруулж эхлээд байсан бол 2005 онд Google худалдан авчээ. Нээлттэй эхийн уг үйлдлийн системийг ашиглахад үнэгүйгээр кодыг нийтэд ил болгосон хэдий ч Google-ын Compatibility Definition Document (CDD) гээчид нийцэж байх ёстой ба Андройд Маркетыг системдээ ашиглахын тулд Google баталгаажуулсан байх ёстой аж. Тэгэхээр нэрлэж байгаа шигээ тийм ч бүрэн нээлттэй систем биш бололтой.

Юуны түрүүнд уг системийн хувилбаруудыг танилцуулъя. Хувилбарын нэр нь дандаа амттангаар нэрлэгдсэн байдаг.
Cupcake 1.5 - Туршилтын туулай гэж нэрлэж болно. Одоо энэ хувилбартай ажиллаж байгаа хэрэгсэл бараг үгүй гэхэд болно. Байсан ч музейд тавьж болох байх.
Donut 1.6 - Бас нэг туршилт. Амжилт олоогүйгээс гадна бөөн алдаа.
Eclair 2.0/2.1 - Томоохон өөрчлөлт, амжилтуудыг агуулсан. Хөдөлгөөн ханын цаас (live wallpapers) сайжруулсан хэрэглэгчийн харилцах хэсэг (user interface) зэрэг өмнө нь огт байгаагүй зүйлсийг нэмж өгсөн байна. Одоог хүртэл олон хэрэгсэлүүд үйлдвэрээс гарахдаа энэ хувилбартай байдаг.
Froyo 2.2 - Adobe Flash видео дэмждэг болсон нь том дэвшилт болсон. Бас CPU ажиллагааг сайжруулж өгсөнөөс гадна application-ыг SD карт руу зөөвөрлөх боломжтой болгосноор өөр дээрээ багтаамж багатай Android хэрэгсэлүүдэд аврал болжээ. Бас нэг томоохон дэвшил нь data tether буюу утасныхаа дата интернетийг bluetooth болон USB-ээр дамжуулан бусад хэрэгсэлүүдтэй хуваалцах байлаа. Нийт Андройд утаснуудын 70 хувь орчим нь энэ хувилбар дээр ажиллаж байгаа.
Gingerbread 2.3 - Баттерей ашиглалтыг сайжруулсан. Хэмнэлт сайтай болсон гэсэн үг. График, хэрэглэгчийн харилцах хэсгийн сайжруулалтыг хийж өгсөнөөр харагдах байдал өнгөлөг болж өгсөн байна. Харамсалтай нь цөөн тооны (нийт Андройд хэрэгсэлүүдтэй харьцуулахад) Андройд утаснууд энэ хувилбарын шинэчлэлтийг хийх боломжтой байгаа.
Honeycomb 3.0/3.1 - Хэрэглэгчийн харилцах цэсэнд томоохон өөрчлөлтийг хийсэн. Зөвхөн таблетууд дээр ажиллах энэ хувилбарын утсан дээрхи Ice Cream Sandwitch хувилбар энэ оны сүүлийн улиралд гарах төлөвтэй байгаа?

Restore/Flash хийх:

Үйлдлийн системийг өөрчлөх, дахиж суулгах үйл явцыг флаш хийнэ гэж нэрлэдэг. Фирмвэйр буюу үйлдлийн системийн файлыг ROM гэж нэрлэх ба
Stock ROM буюу оригиналъ фирмвэйр (тухайн хэрэгсэл үйлдвэрлэгчээс гаргасан)
Custom ROM буюу үүсгэсэн фирмвэйр (Андройд хөгжүүлэгчид, сонирхогчид, хоббитонгуудын гаргасан үүсгэмэл хуулбар)

Үйлдвэрийн тохиргоотой Андройд хэрэгсэлүүд NAND буюу хэрэгсэл дотор байрших санах ой дээр ROM суугдсан байдаг. Харин custom ROM суулгахын тулд (хоёр ба түүнээс дээш хувилбар суулгахад мөн адил) SD картаас ажиллуулж, ашиглах тохиолдол элбэг. Учир нь зарим хэрэгсэл NAND flash дэмждэггүй.

Ихэнхидээ SD карт болон Clockwork Recovery (нэг төрлийн custom recovery багаж - Boot menu) ашиглаж флаш хийж болдог ч ODIN болон DFT (Dark Force Team)-ын Android Flasher програм ашиглаж суулгаж бас болдог. Хамгийн адармаатай нь асар олон төрлийн Андройд хэрэгсэлүүд, үйлдвэрлэгчид өөр өөрсдийн хувилбарыг гаргасан байдаг учраас тухайн хэрэгсэл бүрт таарах файлуудыг тус тусад нь татаж авах хэрэг гардаг. iOS фирмвэйртэй харьцуулахад хэрэв та хэдэн ширхэг байх нь хамаагүй iPhone 3Gs iOS 4.3.3 фирмвэйр restore хийх гэж байгаа бол таньд зөвхөн нэг л файл хэрэг болно. Харин Андройд хэрэгсэлийн хувьд HTC HD2 дээр ажиллаж байгаа заавар, файлууд адилхан үйлдвэрийн HTC Desire HD дээр огт тохирохгүй. Заавар нь ойролцоо байлаа ч та тохирох ROM-ыг заавал тусад нь татаж авах шаардлагатай болно.

Rooting

Ихэнхи custom ROM нь root буюу системийн хязгаарлалтыг үгүй болгосон байдлаар суусан байдаг. Харин оригиналъ ROM-той хэрэгсэлд Superuser application-ыг суулгаж өгсөнөөр root буюу системийн файлуудад нэвтрэх администратор эрхтэй болох юм. Энэ үйл явцыг rooting гэж нэрлэх бөгөөд ихэвчилэн SD картаар update.zip файлыг уншуулсанаар хийх боломжтой. Мөнтүүнчилэн Oneclickroot, Super OneClick Root гэх мэт олон төрлийн root хийдэг програмууд байдаг. Root хийснээр та Android Market дээр байдаггүй, сонирхогчдын болон өөрийн хөгжүүлсэн програм, тоглоомуудыг суулгах боломжтойгоос гадна програм хангамжийн мэдлэгтэй бол өөрийн эзэмшиж буй хэрэгсэлээ хүссэн хэмжээндээ хүртэл тохируулан ашиглах боломжийг олгох юм.

Unlocking

Хэдийгээр нээлттэй эхийн системтэй гэх боловч смартфон үйлдвэрлэгч нь оператор компаниудын захиалгаар тухайн сүлжээний СИМ картанд таарахаар түгжиж орхидог. Өөр оронд, өөр операторын сүлжээнд ашиглахын тулд уг түгжээг мултлахыг (тархины түгжээ бус) unlock хийх гэж нэрлэнэ. Unlock хийх үйл явц нь програм хангамж ашиглан, эсвэл төхөөрөмж ашиглан хийгдэнэ. Андройд утасны Modem гэж байх ба үүнийг тохируулах замаар unlock хийх олон аргууд байдаг бол зарим custom ROM нь modem-ыг unlock урьдчилан хийсэн байдаг.

Apps



Android Market-аар дамжуулан албан ёсны 250.000 гаруй application-оос гадна албан бус 440.000 гаруй (wikipedia) application байгаа. 2008 оны 8 сарын 28-нд анх нийтийн хүртээл болсон уг online App дэлгүүр нь Андройд системд зориулж application зохиогчид өөрсдийн бүтээлээ байршуулан худалдах, сурталчилах боломжоор хангадаг.

Tuesday, March 3, 2015

Ubuntu Linux нэр томъёо







Desktop Environment: Энэ бол үйлдлийн системийг хэрэглэж байгаа хүнд харагдах график интерфэйс юм. Үүнд theme, ханын цаас, дуу чимээ, цонхны зохион байгуулалт, хавтаснуудын бүтэц гэх зэргийг хамруулан ойлгоно. GNOME ба KDE хоёр бол хамгийн өргөн тархсан desktop environment буюу орчин юм. KDE нь Windows-ийнхтэй илүү төстэй учир Windows хэрэглэж байсан хүмүүст илүү "танил" байх болов уу.
Kernel: Linux үйлдлийн системийн гол цөм, амин зүрх юм. Энэ нь ажиллаж байгаа процессуудыг процессортой холбож өгдөг. Ubuntu, Kubuntu, Fedora, OpenSUSE зэрэг тархацууд цөм Linux цөмийг ашигладаг.
Distro: Distribution буюу тархацыг заримдаа ингэж товчилдог. Тархацууд олон байдгийн шалтгаан нь Linux-ийн эх код нь нээлттэй, түүнийг нь хүмүүс чиглэл чиглэлд эрчимтэй хөгжүүлж байдагтай холбоотой. Ийнхүү програм хангамж ба desktop environment орчин нь олон хувилбараар сайн хөгжсөний дүнд бид хүүхдийн, сургалтын, программистуудын гэх мэтийн олон тархацаас сонголт хийх боломжтой болжээ. Ubuntu-гаар жишээлбэл, Ubuntu ба Kubuntu нь хоёулаа адилхан Ubuntu Linux дээр суурилсан боловч хоёр өөр програм хангамж ба desktop environment, бүр тодруулбал Ubuntu нь GNOME харин Kubuntu нь KDE орчинтой юм. Мөн Ubuntu Studio бас Edubuntu зэрэг хувилбарууд байна. Гэвч эдгээр бүх Ubuntu тархацууд нь бүгдээрээ Linux цөм дээр суурилдаг.
Synaptic Package Manager: Үүнийг Windows-ийн Control Panel дахь "Add/Remove Programs"-тай адилтгаж болно.
Repository: Програм хангамжуудын сан гэж болох юм. Бид энэ сангаас Ubuntu Software Center-ийг ашиглан хүссэн програмаа авч ашигладаг билээ.
Packages: Програмын файлууд ба үүнийг суулгах, устгаж зайлуулах зэрэг мэдээллийг агуулсан багц юм. Windows-ээр зүйрлүүлбэл програмын setup нь гэх юм уу даа.
Mount: Үүнийг холбох гэж ойлгож болно. Жишээлбэл компьютерт залгаатай байгаа hard disk бас флэш зэргийг Linux руу mount хийж байж ашиглах боломжтой болдог. Харин буцааж салгахдаа unmount хийхэд л хангалттай. Харин Windows дээр 'Safely Remove Hardware' гэж харагддаг.
Terminal буюу Console: Үүнийг Windows-тэй холбож тайлбарлавал "Command Prompt" гэсэн үг.
Home: "Documnets and Settings"-тэй адил хэрэглэгчдийн ажлын хавтас бөгөөд Windows-өөс ялгаатай нь үүнийг Ubuntu-г анх суулгаж байхдаа тусдаа партишнд байрлуулахаар зааж өгч болдог.
Swap Area: Windows-ийн PageFile-тай адил. RAM буюу шуурхай санах ойн багтаамж хүрэлцэхгүй болж ирэхэд үүнийг ашигладаг. Ubuntu-г анх суулгахдаа тусдаа партишн маягаар зааж өгдөг.

Subdomain үүсгэx



Subdomain үүсгэж түүгээрээ веб сайт хаяглаж байрлуулж байхдаа ямар нэг зүйлийг буруу хийгээд улмаар өгөгдлийн баазаа устгасан гэх маягийн зүйлийг асуусан байна. Мөн веб сайтынхаа домэйн нэрийг давхар дурдсан байсан. Үүнтэй холбогдуулан хэлэхэд аливаа асуудал гарсан үед бусдаас асууж зөвлөгөө авахдаа вебсайтынхаа домэйн нэрийг дурдахгүй байх нь зүйтэй болов уу. Миний бодлоор домэйн нэр бол заавал сайнаар дуурсагдаж баймаар санагддаг юм. За ингээд гол сэдэв рүүгээ оръё.


1)Дэд домэйн нэрээр эсвэл өөр ямар нэгэн домэйн нэрээр веб сайт байрлуулах гэж байгаа бол дараах зөвлөгөө танд хэрэг болно. Урьдчилан захихад ажлаа эхлэхээсээ өмнө уг заавар зөвлөгөөг дуустал нь уншаарай гэх байна.


2)Домэйн нэр Дэд домэйн нэрийг үүсгэх хоёр арга байна. Дурдвал,
Веб хост дээр
Домэйн нэр бүртгэгч дээр
эдгээр болно.


3)Веб хост дээр дэд домэйн нэр үүсгэж веб сайт байрлуулах нь харьцангуйгаар хялбар юм. Жишээ болгон "domain.mn" нэр авъя. Энэ нэрээ веб хостдоо холбочихсон бөгөөд "sub.domain.mn" дэд домэйн нэр үүсгэх гэж байгаа гэж саная.
Хэрвээ ингэж холбохыг мэддэггүй бол дор тайлбарлан бичих домэйн нэр бүртгэгч дээр дэд домэйн хэрхэн үүсгэж веб хосттойгоо холбохыг уншаарай. Домэйн нэрийг веб хосттой холбох нь дэд домэйнийг веб хосттой холбохтой зарчмын хувьд яг адилхан.
Веб хостын удирдлагын самбарт домэйн нэртэй холбогдох үйлдлүүдийг гүйцэтгэх функцүүд тусгагдсан байдаг. Эдгээрийн тусламжтайгаар шинээр домэйн нэр бүртгэх, шилжүүлэх, дэд домэйн нэр үүсгэх, домэйн нэрийг сервер дэх хэрэглэгчийн хавтас буюу веб сайт руу заах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэдэг.
Ингээд домэйн нэрнүүдийн жагсаалт бүхий хуудас руу оръё. Ихэнх тохиолдолд domain.mn нэр дээр дарахад уг нэртэй холбойтойгоор хийж болох үйлдлүүд гарч ирдэг. Эндээс subdomain үүсгэх гэдгээр ороход дэд домэйн нэр болон ямар хавтас руу заахыг асуух болно. Тухайлаад "folder" хавтас руу зааж байгаа гэвэл энэ нэрээ оруулна. Энд мэдээж "folder" нэртэй хавтсыг үүсгэх болон веб сайтаа хуулж байрлуулаад өгөгдлийн сантайгаа холбох зэргийг аль хэдийн хийж гүйцэтгэсэн байх ёстой.
Уг хавтасны нэрийг сервер компьютер дэх замаар биш харин FTP-ээр ороход харагддаг замаар зааж өгнө. За ингээд Save эсвэл Add гэх зэрэг харгалзах товчийг дарна.
Нэмж хэлэхэд серверүүд өөрийн гэсэн онцлогтой байдаг тул энд зөвхөн нийтлэг ерөнхий тайлбар өгсөнийг анхаарна биз ээ.


4)Одоо домэйн нэр бүтгэгч дээр дэд домэйн нэр үүсгэх талаар бичье. "sub.domain.mn" домэйн нэрийн хувьд МН домэйн нэрийг бүртгэгч Датаком-ын веб сайт руу орж өөрийн данс руугаа нэвтэрнэ. Энд бас л таны дансанд бүртгэлтэй байгаа домэйн нэрсийн жагсаалт байх бөгөөд эндээс "domain.mn" нэр дээр дарахад дэд домэйн үүсгэх холбоос гарч ирнэ. Ингээд дэд домэйний нэр дээрээ "sub" гэдгээ бичиж өгөөд харин NameServer-т "sub.domain.mn" нэрээр хаяглагдах веб сайтынхаа байрлах веб хостын NameServer-ийг оруулаад хадгална. Харин веб хост дээрээ "sub.domain.mn" нэрийг нэмж оруулаад аль хавтас руу заахыг нь оноож өгнө.


5)Домэйн нэр үүсгэх ба холбохоос өмнө веб хост дээрээ веб сайтынхаа байрлах хавтсыг үүсгэж дотор нь веб сайтынхаа файлуудыг хуулж бас өгөгдлийн сан, өгөгдлийн сангийн хэрэглэгчийг үүсгэж улмаар веб сайтаа өгөгдлийн баазтайгаа холбож өгсөн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, домэйн нэр холбохоос өмнө веб сайт чинь бүрэн гүйцэд ажилладаг болсон байх шаардлагатай.


6)Веб сайтын файлууд Subdomain /жишээлбэл "sub.domain.mn"/ нэрээр сайт байрлуулах ба domain нэрээр /жишээлбэл "domain.mn"/ веб сайт байрлуулах нь зарчмын хувьд ямар ч ялгаагүй байдаг. Веб хост дээрх веб сайтууд тус тусдаа нэг хавтсанд байрладаг. Иймээс веб хост дээрээ хэд хэдэн веб сайт байрлуулах гэж буй бол FTP-гээр шууд ханддаг үндсэн зам дээр байрлах хавтасны дотор шинэ хавтас үүсгэж, тэр шинэ хавтсандаа веб сайтынхаа файлуудыг хуулах нь зүйтэй. Дараа нь мэдээж энэ л хавтсаа домэйн нэртэйгээ холбож өгнө шүү дээ. За ингээд файлуудаа байрлуулчихлаа. Тэгвэл дараагийн ажил бол өгөгдлийн сангаа бас өгөгдлийн сангийн хэрэглэгчээ үүсгэх юм. Үүнийг FTP-гээр веб сайтын файлууд хуулагдаж байх хооронд хийвэл тохиромжтой байдаг. Товчхондоо цаг хожно гэсэн үг.


7)Өгөгдлийн сан Файл хавтастай ажиллахад FTP клиент /FileZilla зэрэг/ програмыг ашигладаг бол өгөгдлийн сантай ажиллахад PHPMyAdmin-ыг ашигладаг. PHPMyAdmin нь бараг бүх веб хостод байдаг. Үүний тусламжтайгаар өгөгдлийн сантай холбогдох бүхий л зүйлс, тухайлбал, өгөгдлийн сан ба хүснэгт үүсгэх, устгах, засварлах, экспортлох ба импортлох, хэрэглэгч үүсгэх, эрхийг нь өөрчлөх, устгах зэргийг хийдэг.


8)Уг асуултыг асуусан хүн веб сайт хийх, ажиллуулах талаар суурь мэдлэгтэй нь нэгэнт тодорхой тул бүх зүйлийг нэгбүрчлэн тайлбарлахыг орхиж харин анхаарууштай зүйлүүдийг л дурдъя. Шаардлагатай гэж үзвэл PHPMyAdmin-ыг хэрхэн ашиглахыг хожим тайлбарлаж бичих болно.
Веб хостуудын дийлэнх нь өгөгдлийн сангийн тоог хязгаарлахаа больсон тул нэг веб сайт : нэг өгөгдлийн сан гэсэн зарчмыг баримталсан нь харьцангуй амрын дээр найдвартай. Ганц өгөгдлийн санд олон сайтын мэдээллийг хадгалах тохиолдолд хүснэгтийн нэрний угтварыг сольж будилах, андуурч өөр сайтын хүснэгттэй ажиллах гээд эрсдэл ихтэйгээс гадна өгөгдлийн сангаа хуулбарлаж авах, сэргээхэд ч төвөгтэй болж ирдэг.
Шинээр веб сайт байрлуулж байгаа тохиолдолд өмнө байрлуулсан сайтынхаа тухайлбал, Joomla сайтын хувьд configuration.php файлыг хуулж авч байгаад засварлаж өөрчлөөд ашигладаг. Энэ тохиолдолд өмнөх сайтынхаа өгөгдлийн сангийн нэр, өгөгдлийн сангийн хэрэглэгчийн нэр ба нууц үгийг өөрчлөлгүйгээр шинэ сайтынхаа хавтсанд хуулж улмаар шинэ сайтаа ажиллуулсанаар хуучин сайтын мэдээллийг эвдэхэд хүрдэг. Иймээс шинээр байрлуулж байгаа сайтын хувьд тохиргоог нь сайтар нягтлан шалгаж хэвших хэрэгтэй.
Веб сайт бүр тус тусдаа өгөгдлийн сантай байлаа ч гэсэн хүснэгтүүдийнх нь нэрний угтварыг ялгаатайгаар зааж байх хэрэгтэй. Энэ нь импортлохдоо өөр өгөгдлийн сангийн мэдээллийг андуурч оруулсан тохиолдолд бөөн холион бантан хутгагдахаас сэргийлнэ. Ийм тохиолдолд "буруу" хүснэгтүүдээ буцааж устгахад л бүх зүйл хэвэндээ орно. Харин хүснэгтүүд яг адил угтвартай байсан тохиолдолд "буруу" мэдээллүүдийг олж устгах гэдэг туйлын бэрх ажил болно.


За одоо бүгдээрээ тодорхой ойлголттой болсон учраас мэйлээр ирсэн асуултыг хамтдаа уншаад хариултыг нь олцгооё.


би одоо сабдомайн нээх гэсэн юмаа (дэд домэйн нэр) үндсэн home/public.html дотроо hicheel гэж фолдер үүсгээд тэр дотроо жүүмлагийн инсталл хуулаад суулгасан чинь үндсэн домайн маань \"домэйн нэр\" тохируулга нь алдагдаад бүүр анхны default template ээрээ болоод бих өгөгдлийн бааз устчихлаа одоо би яавал дээр вэ туслаач


Миний бодлоор, Joomla суусан гэж байгаа юм чинь "дэд сайт" нь "үндсэн сайт"-аас тусдаа хавтсанд хуулагдсан, "бих өгөгдлийн бааз устчихлаа" гэдэг нь дээр дурдсанчлан яг нэг өгөгдлийн сан луу заагдсан ба Joomla суухдаа тэнд байсан хүснэгтүүдийг өөрчилсөн бололтой. Үүнээс шалтгаалан "үндсэн домайн маань \"домэйн нэр\" тохируулга нь алдагдаад бүүр анхны default template ээрээ болоод" гэх зүйл болсон гэж дүгнэж байна. Учир нь ямар темплейт сонгогдон ашиглагдаж байгаа тухай мэдээлэл өгөгдлийн санд хадгалагдаж байсныг Joomla шинээр суухдаа өөрчилж орхисон хэрэг л дээ.
"өгөгдлийн бааз устчихлаа одоо би яавал дээр вэ туслаач" гэдгийн тухайд Joomla суулгаж байхад өгөгдлийн сан тэр чигээрээ устах нь боломжгүй гэж санагдаж байна. Учир нь иймэрхүү үйдлийг PHPMyAdmin-аас л хийж гүйцэтгэдэг. Харин хүснэгтүүд ба түүн дэх бичлэгүүд устаж болно. Миний хэлэх шийдэл гэвэл Joomla нь шинээр суухдаа нэр давхардсан хүснэгтүүдийн нэрний угтварыг bak_ гэж өөрчлөөд хадгалдаг. Тэгэхээр тухайн өгөгдлийн сан дотроо байгаа jos_ угтвартай хүснэгтүүдийг утсгаад харин bak_ угтвартай хүснэгтүүдийн нэрийг jos_ /хуучин угтвар нь jos_ байсан болоод л Joomla суулгахад bak_ болсон байж таарна/ угтвартай болгож өөрчлөхөд л хангалтай.

Интернэт салаалах, утасгүй сүлжээ



Интернэттэй компьютерээ эсвэл интернэтийнхээ үзүүрийг булаацалдаад "дайн" дэгдээж байна уу? Манайд ч бас ийм дайн дэгдэхэд ойрхон байсныг амжилттай сэргийлэн зайлуулж чадлаа.


Интернэтийг салаалах арга гэвэл лав гурван арга байна. Уг аргуудыг нэг бүрчлэн судалсаны эцэст өөрийн хэрэглээндээ тааруулан нэг аргыг нь сонгосон. Ингээд ганц ч гэсэн айлын "дайн" зогсоход нэмэр болно хэмээн найдаж өөрийн хийсэн ажлаа бичье.


Эхлээд чухам ямар аргаар интернэтээ салаалах вэ гэдгээ шийдсэн. Үүний тулд эхлээд жаал жуул юм уншиж судлаад дараа нь өөрийн хэрэглээний нөхцлөө тооцох замаар интернэт салаалах аргаа сонгосон. Хэрэглээний нөхцөл гэдэгт хичнээн лэптоп болон десктоп компьютертэй, эдгээрийн хэд нь кабелиар холбогдох, хаана ямар зайд яаж байрлах, тэжээлийн эх үүсвэр ба интернэтийн үзүүрийн байрлал мөн нэмэлт монтаж хийх боломж зэрэг тооцогдсон.


Ингээд интернэт салаалах боломжуудыг авч үзье.


Cross холболт Хоёр компьютерийг холбоно. Интернэт салаалахын тулд аль нэг компьютер нь хоёр сүлжээний төхөөрөмжтэй байх шаардлагатай. Лэптопнуудын хувьд Wi-Fi ба LAN хоёулантай учраас хоёр лэптоп холбоход ямар нэгэн нэмэлт төхөөрөмж болон зардал гаргах шаардлагагүй. Нэгд нь LAN-гаар интернэт өгөөд wireless-аар нь нөгөөд нь дамжуулчихна. Харин десктоп компьютерийн хувьд нэмэлт карт суурилуулах шаардлагатай болно. Харьцангуй хямд төсөр шийдэл боловч сүлжээг цааш өргөтгөх боломж хязгаарлагдмал юм.


Hub эсвэл Switch ашиглах Уг төхөөрөмжөөс гадна интернэт бүхий компьютер нь хоёр сүлжээний карттай байх шаардлагатай. Нэг рүү нь интернэтийн үзүүрээ оруулж нөгөөг нь hub/switch рүүгээ залгана. Бусад компьютерүүдийг hub/switch-нд холбоно. Ийм сүлжээг ажиллагаатай байлгах тулд толгой компьютер гэгдэх анхны компьютерийг заавал асаах болдог. Компьютер ба hub/switch-ийг холбох сүлжээний утас гэх зэргээр өртөг зардал ихтэй.


Router ашиглах Энэ төхөөрөмж сүлжээний толгой компьютер ба hub/switch-ний үүргийг давхар гүйцэтгэж чаддаг. Гол давуу тал нь утасгүй сүлжээг үүсгэдэг явдал юм. Иймээс лэптопыг wireless-аар нь шууд л холбох боломжтой. Сүлжээг анх тавих ба хожим өөрчлөхөд хялбар. Үнэ өртгийн хувьд ч боломжийн. Компьютерийн дэлгүүрүүдэд өрх гэр ба жижиг албан газрын хэрэгцээг хангахуйц router боломжийн хямд үнээр худалдаалагддаг болсоныг дуулгая. Хэрвээ сүлжээг өргөтгөх шаардлагатай өөрөөр хэлбэл илүү олон компьютерүүдийг кабелиар холбох бол switch нэмж залгах харин утасгүй сүлжээний хамрах хүрээг өргөсгөх бол өөр router нэмж залгахад хангалттай. Сүүлийн тохиолдолд нэмж холбосон router-ийг route (замчлах) биш харин bridge (гүүрэн) горимоор ажиллуулах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл "утасгүй сүлжээний switch" болгоно.


Манайх нэг десктоп компьютер бас хоёр лэптоптой ба эдгээр нь бүгд интернэтэд зайлшгүй холбогдсон байх шаардлагатай ба дор хаяж хоёр нь нэг зэрэг ажиллаж байдаг. Иймээс хамгийн тохиромжтой нь router ашиглан салаалах болж байгаа юм. Мөн принтерээ share-лэхээс эхлээд десктоп компьютер дээрээ дундын /share/ хавтас үүсгэх бас интернэт холболтын утас кабелийг далд монтаж татаж зориулалтын залгаварт холбох гээд сүлжээ тавихад хийгддэг бусад ажлуудыг ч хийлээ. Мөн холбогдож байгаа компьютерүүд маань өөр өөр үйлдлийн системтэй (Windows ба Ubuntu) учраас хүндрэл гарсаныг нь Samba ашиглаад аргалчихсан.


Router-ийг холбох ба тохируулах За энэ их амархан санагдсан. Шаардагдах зүйлс гэвэл
router
router-ийг дагалддаг холбогч кабель утас
router-ийн тохиргоонд нэвтрэх хаяг, нэр ба нууц үг
LAN карттай компьютер
лэптоп зэрэг Wi-Fi-тай төхөөрөмж (утасгүй холболтыг шалгахад)


эдгээр болно. Нэмж хэлэхэд router-ийг дагалдах номонд тохиргоо руу нь нэвтрэх хаяг, нэр ба нууц үг зэргийг заасан байдаг. Тэгэхээр хүнээс хуучин router авсан эсвэл авах бол эдгээрийг заавал нэхэж мэдэж авах хэрэгтэй. За ингээд эхэлцгээе.
Интернэтийн үзүүрээ Router-ийнхээ WAN порт руу залгана. Router-ийг дагалддаг холбогч кабелиараа компьютер ба router хоёроо холбоно. Үүний тулд холбогч кабелийнхаа нэг үзүүрийг router-ийн LAN порт руу нөгөөг нь компьютерийнхээ LAN портонд залгана. Ингэснээр "hard" талын ажил дуусч байгаа юм. Одоо "soft" буюу програм талын ажил руу орно.
Router ба компьютерээ асаагаад интернэт хөтчөө ачаалж нээнэ. Интернэт хөтчийнхөө хаягийн мөрт router лүүгээ хандах хаягаа бичээд харгалзах хуудсыг дуудна. Энэ хаяг нь миний худалдаж авсан router-ийн хувьдhttp://192.168.11.1/ байсан. Router нэвтрэх нэр ба нууц үгийг асууна. Миний хувьд нэр нь root ба нууц үг нь хоосон байсан. Гэсэн хэдий ч эдгээр нь router бүрийн хувьд өөр өөр байж болохыг анхаараарай. Бас тухайн router-ийн дэмжих үйлдлийн системээр дамжин нэвтрэх нь зүйтэй. Би Windows-ийг дэмжинэ гэсэн router-ийг Ubuntu-д холбочихоод асуудал гараад байхаар нь Windows-тэй компьютерт залгасан.
Router-т нэвтэрсэний дараа эхлээд router-ээ интернэтэд холбоно. Router бүрийн тохиргооны хуудас харилцан адилгүй тул ерөнхийд нь яриад явъя. Интернэт эсвэл интернэт холболт гэх маягийн хэсэгт очно. Энд гол нь интернэт холболтын протоколоо зөв сонгох шаардлагатай. Манай интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид голцуу PPPoE (Point-to-Point Protocol over Ethernet) протоколыг ашигладаг юм шиг байгаа юм. Миний үйлчлүүлдэг Ситинет компани ч бас энэ пртоколтой байна. Эсвэл router-ийн түргэн холболт, амархан холболт гэсэн боломжийг ашигласан ч болно. Ингээд PPPoE гэж дамжихад интернэтээр хангагч компаниас чинь өгсөн хэрэглэгчийн нэр ба нууц үгийг асуусан хуудас гарч ирнэ. Хуудсыг бөглөөд хадгалсанаар router-ийг интернэтэд холбох ажил өндөрлөж байгаа юм. Хэрвээ router-ээ интернэтэд амжилттай холбосон бол тухайн компьютер чинь интернэттэй болсон байх ёстой.
Одоо wireless сүлжээ үүсгэцгээе. Router-ийнхээ тохиргооны Wireless гэсэн хэсэг рүү орно. Энд SSID буюу сүлжээний нэр, сүлжээний нэрийг илээр цацах эсэх, ямар нууцлалтай байх мөн хичнээн wireless сүлжээ буюу SSID идэвхтэй ажиллах вэ гэх мэтийн зүйлсийг тохируулна. Ойр орчинд чинь утасгүй сүлжээ олноор цацагддаг бол SSID-гаа харж ялгахад хялбараар өгвөл тохиромжтой санагдсан. Энд хамгийн чухал зүйл бол сүлжээний нууцлал юм. Энэ талаар интернэтээс уншиж судалж байхад хамгийн тохиромжтой, нууцлал өндөртэй нь WPA2 (Wi-Fi Protected Access) бололтой. Энэ нь долгионоор дамжин тархах мэдээллийн урсгалыг тохиролцооны түлхүүрийн тусламжтайгаар кодлон дамжуулдаг ажээ. Мөн ийм хамгаалалттай утасгүй сүлжээнд холбогдоход уг түлхүүр үгийг асуудаг тул сүлжээний аюулгүй байдлаа хангая гэвэл түлхүүр үгээ гадны хүмүүст алдахгүй байхад анхаарах шаардлагатай.


Router ашиглах нь зөвхөн интернэтээ салаалж байгаа төдийгүй бас дотоод сүлжээ тавьж байгаа хэрэг юм. Ингэснээр принтер зэрэг төхөөрөмжүүдийг хуваалцах, файл дамжуулан хуулах, олон тоглогчийн горимоор тоглох зэрэг өргөн боломж нээгдэх болно.

Linux Нээлттэй эх



Нээлттэй эхийг тойрсон маргаанд хушуу нэмэхээр үүнийг бичиж сууна. Бас маргаанд хушуу нэмэх төдийгүй өөрийн адил мянга мянган залууст хандан нээлттэй эхийн зөвхөн хэрэглэгч биш харин хөгжүүлэгч нь байхыг уриалахаар шийдлээ.


Миний хувьд нээлттэй эхийг "шүтэх" болсоор багагүй хугацааг үджээ. Нэг л өдөр бүх компьютерүүдээ форматлан ихэнх хүмүүсийн хувьд "strange" Linux үйлдлийн системийн Ubuntu тархацыг нь суулгаад ашиглаж эхлэхэд тийм амар байгаагүй ч гэлээ "би юугаараа дутах билээ" хэмээн зүтгэсээр өдийг хүрлээ.


Мөн энэхүү вебсайт маань ч бас нээлттэй эхийн л үр ачаар бүтээгдсэнийг дурдах ёстой.


Харин одоо нээлттэй эхийг жинхэнэ ёсоор нь хэрэглэх, ийнхүү хэрэглэсний ач холбогдлыг хэрхэн ойлгож, дүгнэж байгаагаа илэрхийлье. Нээлттэй эхийг хэрэглэхэд цөөнгүй тохиолдолд хэрэглэгчээс мэдээллийн технологийн багагүй мэдлэг чадварыг шаарддаг. Гэтэл хэрэглэгчид хэрэглэж байгаа зүйлдээ шаардлага тавих хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгцээ шаардлагын зөрчил үүсдэг. Энэ зөрчилтэй эвлэрээд суух нь утгагүй хэрэг учраас зарим хүмүүс хаалттай эхийг сонгож, харин нөгөө хэсэг нь нээлттэй эхтэй хамт үлддэг биз ээ.





Нээлттэй эхтэй хамт явахад ойлгомжгүй, учир дутагдалтай, хагас дутуу зүйлс зөндөө тааралддаг. Өөрийн туршлагадаа дулдуйдан зөвлөхөд яг энэ үеийг л тэсээд давах хэрэгтэй. Тэсэх гэдэг нь ойлгомжгүй зүйлээ судлан мэдэж (шинийг сурч мэдэх), учир дутагдагдалтай зүйлийг засч сайжруулж (дадлага туршлага хуримтлуулах), хагас дутууг нь нөхөж гүйцээхийг (шинийг бүтээн тууривих) хэлээд байгаа юм. Ингээд тэсээд давсаны эцэст таны оюун бодолд дараах дүгнэлт өөрийн эрхгүй төрөх болно.


Тэр бол: Нээлттэй эхийг өөрийнхөө төлөө байлгах биш харин өөрөө нээлттэй эхийн төлөө байх тэр цагт л нээлттэй эхийн үр өгөөжийг жинхэнэ утгаар нь мэдрэх юм.

Ubuntu Guest Session-ийг идэвхгүй болгох



За гурав дахь удаагаа үүнийг хийхдээ ч үнэхээр залхаж байна шүү. Саяхан компьютертээ техникийн зарим өөрчлөлт оруулах бас програмын төвшний RAID үүсгэх зэргээс болж Ubuntu-гаа ахин суулгах болоод.. Тэвчиж чаддаггүй зочин хэрэглэгч ахиад гарч ирээд..


Ингээд энэ үйлдлийн зааврыг блогтоо бичиж гарын дор хадгалаад авахаар шийдлээ.


Ubuntu 14.04 үйлдлийн системийн хувьд:


sudo sh -c 'printf "[SeatDefaults]\nallow-guest=false\n">/usr/share/lightdm/lightdm.conf.d/50-no-guest.conf'

Андройд гэж юу вэ?

Уншигч та бүхэнд Андройд болон түүнийг хөгжүүлэгч нарын тухай товчхон мэдээлэл өгөхийг зорилоо.
Андройд гэж юу вэ?
Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.
Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.
Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье.
2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн.
Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна.
Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.
1.1 Open Handset Alliance /OHA/

Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан.

OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан.

2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group

1.2 Лиценз
2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.

1.3 Андройдын сайжирсан хувилбарууд
Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.

Cupcake
2009 оны 4 дүгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ёсны хубилбараа гаргасан. Энэхүү хувилбар нь дараахь давуу талуудтай:
- Видео бичлэг хийх болон харах боломжтой
- Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мөн Picasa-д зургаа хуулах боломжтой.
- A2DP Bluetooth-г дэмжинэ.
- Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.
- Дэлгэц хоорондын анимаци
- Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх боломжтой
Donut
Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан бөгөөд дараахь давуу талуудтай.
- Андройдын зах зээлийг өргөтгөсөн
- Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.
- Галлерей нь хэрэглэгч өөрөө фотогоо сонгох болон устгах боломжоор хангагдсан.
- Дуу танигч хайлтын системтэй
- Bookmark хайлтын системтэй
- CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс зэргийг дэмжигч технологитой.
- Мөн хайлтын хурд сайжирсан.
-
Eclair
2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бөгөөд дараахь өөрчлөлтүүд хийгдсэн.
- Техник хангамжийн хурд сайжирсан
- Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан
- Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан
- Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бөгөөд HTML5-ыг дэмждэг болсон
- Шинэ контакт жагсаалтуудтай болсон
- Хар цагааны харьцаа сайжирсан
- Google Maps сайжирсан
- Microsoft exchange-ийг дэмжих болсон
- Дижитал zoom-тэй болсон
- Виртуаль keyboard
- Bluetooth 2.1-тэй болсон
Андройдын одоогийн үзүүлэлтүүд:
- VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай
- Өгөгдөл хадгалах SQLite програм хангамжтай
- GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ, холбогдоно.
- SMS болон MMS мессеж бичих боломжтой.
- Вэб браузертай
- Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.
- Дараахь аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in 3GP or MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC, HE-AAC (in MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG, PNG, GIF, BMP /
- Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн төхөөрөмж, магнетометр зэрэг нэмэлт төхөөрөмжүүд холбох боломжтой
- 2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илүү өргөжиж байгаа бөгөөд компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр суурилсан хэрэглээний программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009 оны 12 дугаар сар гэхэд 20 000 гаруй Андройд хэрэглээний программуудыг татаж авчээ.
Техник хангамжийн хөгжүүлэлт
Андройд үйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд нийтэд гарсан бөгөөд HTC Dream нэртэй байв.
2009 оны төгсгөл гэхэд Google-ийн Андройдийн загвар бүхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Програм хангамж хөгжүүлэлт /SDK/
Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь Андройдерийн зах зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна. Үүнд:
- Google Voice
- Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard
- Од харах SkyMap
- Санхүүгийн үйлчилгээнд зориулсан Finance програм
- Газрын зураг засах үйлчилгээнд зориулсан Maps editor програм
- Андройд календарь
- Мөн Google Maps болон Gmail-ийг нэгтгэсэн юм.

Андройд хөгжүүлэгч нарт
Андройдын хөгжүүлэгч нарт зориулж Google-ээс Андройдийн шинэ хэрэглээний програм зохиох уралдаан зарладаг бөгөөд энэхүү уралдааны шагналын фонд нь 10000 америк доллар байв. Андройд хөгжүүлэгч нарын 1-р шатны уралдаан нь 2008 оны 1-р сарын 2-ноос 4 дүгээр сарын 14-нийг хүртэл зарлагдсан бөгөөд 50 шилдэг оролцогчийг 2008 оны 5 дугаар сарын 12-нд нийтэд зарлаж, шилдэг оролцогч бүрт 25000 америк долларын шагналыг цаашид Андройдыг хөгжүүлэх үйлсэд нь зориулж шагнажээ.
Харин Андройдыг хөгжүүлэх 2-р шатны уралдаан 2009 оны 5 дугаар сарын 27-нд зарлагдаж 2009 оны 11 дүгээр сарын 5 гэхэд 200 топ бүтээлийг зарласан бөгөөд 11 дүгээр сарын 25-нд шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулав.
Андройдийн зах зээл
2008 оны 10 дугаар сарын 22-нд Андройд утас анх зах зээлд гарснаас хойш 2009 оны эхний хагасын байдлаар зах зээлд дээр гарсан ухаалаг-утасны 2,8%-ийг Андройд утас эзэлж байсан бөгөөд 3-р хагас гэхэд зах зээл дээр эзэлж байгаа хувь нь 3,5%-иар нэмэгдсэн байна.
Gartner Inc-ийн таамаглаж байгаагаар 2012 он гэхэд Андройд нь 2 дохь нэрд гарсан ухаалаг-утасны платформ болох юм байна. Blackberry 2-оос 5 дугаар байранд, iPhone 3 дугаар байранд, Microsoft Windows Mobile 4-рт орох магадлалтай гэжээ.
Харин Тайваний Ухаалаг зах зээл- Консалтинг Институтын үзэж байгаагаар 2013 он гэхэд 31.8 сая Андройд утас, 126 сая Андройд зөөврийн бүтээгдэхүүнүүд зарагдах юм байна.



Одоо та бүхний анхаарлыг Монголд Андройдыг хэрхэн хөгжүүлж байгаа талаар анхаарлаа хандуулахыг хүсье.
Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны технологийн салбарын 88 жилийн ойг угтан "Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт" сэдэвт уралдааныг оюутан, залуучууд болон програм хөгжүүлэгчдийн дунд 2009 оны 6-р сарын 8-ны өдрөөс 7-р сарын 20-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай зарласан бөгөөд уралдаанд нийт 8 багийн 13 бүтээл ирүүлсэн юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг танилцуулъя:
№ Багийн нэр Багийн гишүүд application-ны нэр Platform
1. Togtokhbayar&Ulsbold Тогтохбаяр, Улсболд Blog reader iPhone OS
2. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Aялалын хөтөч android OS
3. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Алтан тарвага android OS
4. Mobicom Г.Батбэх, Т.Батбилэг Шатар android OS
5. MTC Б.Доржнамжирмаа, Б.Батхүү Geo SMS android OS
6. Болор С.Батжаргал, С.Бадрал Болор толь iPhone OS
7. Болор С.Батжаргал, С.Бадрал Болор толь android OS
8. Лаборатори Б.Батжаргал, А.Тулга MonScript android OS
9. Online Content Ш.Жавхлан, Ч.Долгион Contact Book android OS
10. Тататунга Г.Дагвадорж, Б.Оюунжаргал UB List android OS
11. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Мумми android OS
12. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Зураг эвлүүлэгч iPhone OS
13. IT PARK Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг
Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд Шагай хаях android OS
Дараах үзүүлэлтээр дээрх багуудын бүтээлд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн.
№ Үзүүлэлт Дүгнэх аргачлал
1. Програмын бичиг баримт 0-20
2. Монгол орны онцлогийг харуулсан буюу монгол брэндийн бүтээгдэхүүн байх 0-10
3. Програмын шинэлэг санаа , шийдэл 0-20
4. Програмын ажиллагаа 0-35
5. Програмын хэрэглэгчийг татах чадвар 0-15
Нийт 100
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Ажлын хэсгийн ахлагч
А.Эрдэнэбаатар ШУТИС, КТМС-ийн тэргүүлэх профессор
Нарийн бичгийн дарга
Б.Тамир МШХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
Гишүүд:
Б.Ууганбаяр "Интерактив" ХХК-ийн ерөнхий захирал
Б.Алтангэрэл "Монгол контент" ХХК-ийн ерөнхий захирал
Г.Муратбек МТҮП-ын Инкубаторын албаны ажилтан

Ямар бүтээл уралдаанд түрүүлсэн бэ?
"Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентийн хөгжүүлэхт" сэдэвт уралдаанд Лаборатори багийн "MonScript" нэртэй Монгол бичгээр SMS явуулдаг бүтээл түрүүлсэн бөгөөд тэд энэхүү бүтээлээ Google Android утсанд зориулан хийсэн юм. Энэ уралдаанд түрүүлсэн багийг МТҮП-аас Google Android утсаар шагнасан юм.
Мөн энэхүү уралдаанаас хойш Мэдээллийн технологий үндэсний парк Android Market дээр гар утасны програм байрлуулан амжилттай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд судлаач Б.Батчулуун Android Application–д суурилан PoliceLight, LeafCompass програмуудыг бүтээж хөгжүүлэлтийг хийж байна.
PoliceLight програмын танилцуулга
Энэхүү програм нь цагдаагийн дуут дохио болон гэрэлтүүлгийг ахуйн нөхцөлд тоглоом зугаа маягаар хэрэглэхэд тохиромжтой ба тус програмыг татаж авсан хэрэглэгчдийн сэтгэл ханамж маш өндөр байна.
Програм нь Java хэл дээр бичигдсэн бөгөөд гэрэлтүүлэг, дуут дохионы олон сонголттой мөн нэмэлт боломжуудтай.
Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд Android Market дээр үнэгүй байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 өдрийн байдлаар 77670 удаа татагдсан байна.
LeafCompass програмын танилцуулга
Энэхүү програм нь ертөнцийн зүг чиг заагч програм ба зүг чигийг англи монголоор хэлдэг.
Зураглалын хувьд хэрэглэгчийн сонирхол татах үүднээс усан дээр навч байрлуулж, дээр нь зүү тавьсан ба энэ нь амьдралаас сэдэвлэсэн учраас сонирхол татахуйц болж чадсан.
Програм Java хэл дээр бичигдсэн ба байгалийн дуу чимээ сонсогдох бөгөөд сонирхолтой болгох үүднээс шавьж, амьтад нисэж байгаагаар бүтээсэн. Програмын дууг хаах, нээх болон нэмэлт сонголтуудтай.
Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд Android Market дээр үнэгүй байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 өрийн байдлаар 639 удаа татагдсан байна.




Андройд хөгжүүлэхийг сонирхогч нарт бяцхан зөвлөмж
Андройд дээр програм бичихийн тулд:
1. Жава хэл тодорхой хэмжээгээр мэддэг байх хэрэгтэй.
2. SDK-г нь суулгах хэрэгтэй. Эмулятор буюу дуурайгч нь их сайн ажилладаг (дуурайдаг).
3. Интернеттэй байх. Google-с гаргасан андройдын API баримтууд нь одоохондоо тааруухан учраас интернетээс ихэнх зүйлийг олж мэдэх болно.
Google-ийн нээлттэй эхийн Android үйлдийн системийн давуу талууд
1. Android үйлдлийн систем нь илүү нээлттэй эх кодтой.
2.Android үйлдлийн систем нь on-line программуудтай илүү нэгтгэгдсэн.
3.Android үйлдлийн систем нь илүү хурдан.
4.Android үйлдлийн систем ба G1 гар утас нь илүү найдвартай техник хангамжтай.
5.Android үйлдлийн систем нь flash-тай
6.Android үйлдлийн систем нь дурын гар утасны операторуудад нээлттэй.
7.Android үйлдлийн систем нь илүү олон файлын форматыг дэмждэг.
8.Android үйлдлийн системийг хакердах шаардлагагүй.
9.Android үйлдлийн систем нь бодит товчлууртай.
10.Android үйлдлийн системд шинээр ашиглах программ хангамжуудад ямар нэгэн хязгаар гэж үгүй.
11.Android үйлдлийн системтэй гар утаснууд нь хямд, үнэтэй гэх мэт олон хувилбартай

SDK-г Eclipse-тэй холбох
SDK – нь Software Development Kit гэсэн үгийн товчлол юм. SDK нь хэрэглэгчийн програмын дизайн болон кодыг тестчилэх, хөгжүүлэх бүх хэрэгслийг өөртөө багтаасан байдаг. SDK -г Eclipse дээр нэмэлтээр суулгах тухай танилцуулж байна. SDK -г нэмэхдээ Eclipse-3.4.2 хувилбар дээр авч үзлээ. Та Eclipse-3.4.2 хувилбарыг www.eclipse.org гэсэн сайтаас өөрийн үйлдлийн системдээ тохируулан татаж аваарай. Жишээ болгон Windows XP үйлдлийн системд тохируулан Eclipse-3.4.2 хувилбарыг сонгож авч SDK -1.5 –ийг нэмэлтээр суулгасан. SDK -1.5 нэмэхийн өмнө та AVD (Android Virtual Device)-ийг үүсгэх хэрэгтэй. Энэ нь emulator буюу дуурайгчийн системийн дүр тохиргоонд хэрэглэгдэнэ. Үүсгэхдээ командын мөрнөөс үүсгэнэ. Startе->run->cmd->SDK-ийн tools-ийн замыг зааж өгнө. D:\android-sdk-windows-1.5-r2\tools командыг биелүүлнэ. Дараах зургийн дагуу гүйцэтгээрэй.

Зураг дээрх шиг үр дүн гарсан бол SDK-г нэмж өгнө. Нэмэхийн тулд програмаа ажиллуулаад дараах зааврын дагуу ажиллаарай.
1. Help->Software updates
2. Available software ->Add Site-ийг сонгоно.
3 Developers Tools -> Android DDMS болон Android Development
4. Install гэсэн товчыг даран Install-аа эхлүүлнэ.
5. Install хийгдсэний дараа Eclipse програмаа restart хийнэ.
Eclipse-ийг эхлүүлсэний дараа
1. Windows->Preference -> Android цонхыг сонгоно.
2. SDK Location дээр SDK-ийн байрлалыг зааж өгнө.


Android Project үүсгэх
1. File->New->Project харилцах цонхноос Android-ийг сонгож Android Project-ийг сонгоно.
2. Application болон Project-д нэг өгнө. Packageг нэрлэхдээ хооронд нь цэгээр тусгаарласан хоёр үгээр нэрлэнэ. Жнь com example Ингээд Finish
3. Package Explorer-ийг нээж java классыг нээнэ. Энд та өөрийн Java кодоо бичнэ
4. Android Project-ийг ажиллуулахдаа Project баруун click хийж Run->Run As

SDK нь хэд хэдэн хувилбартай бөгөөд та эдгээр хувилбаруудыг ашиглан өөрийн Java хөгжүүлэлтийн орчинд нэмж суулгагасанаар android апликэшнийг хөгжүүлэх боломжтой.
Дэмжих үйлдлийн системүүд
Windows xp(32 bit), Windows vista(32,64 bit)
Mac OSX 10.4.8 -аас хойшхи хувилбар
Дэмжих хөжгүүлэлтийн орчин
Eclipse IDE
Eclipse 3.4 ба 3.3 хувилбарууд
JDK 5 , эсвэл JDK 6
Android SDK хувилбарууд
Android API-ийн хувилбарууд нь системийн хувилбарын тухай мэдээлэлийн агуулсан тоон хувьсагчаар илэрхийлэгдэнэ. Энэ тоон мэдээллийг API түвшин гэж нэрлэнэ.
Android SDK1.1
Энэ хувилбар 2009 оны 2 сараас эхлээд хөгжүүлэгдэж байна. API түвшин нь Сэрүүлэг бүхий цаг, тооны машин, интернэт браузер, камер, хөгжүүлэгчийн хэрэгслүүдь харилцааны хэрэгсэль e-mail газрын зураг
мессэж, хөгжим, зураг, тохиргоо зэрэг үндсэн функүүдийг агуулсан байдаг.
Android SDK 1.5
2009 оны 5 сараас эхлэн хөгжүүлэгдэж байна. API-ийн түвшин нь агуулагдаж буй апликэшнүүд нь өмнөх хувилбартай адил боловч дараах онцлогууд нэмэгдсэн
Дэлгэцэн дээр ашиглах боломжтой хялбар гар.
Хэвтээ болон босоо чиглэлд зөв байрлалтай ажиллана.
Хэрэглэгчийн 3 дахь үеийн гар суулгах боломжийг дэмжинэ.
Өргөн хэрэглээний үгнүүд бүхий хэрэглэгчийн толь бичигтэй.
Үндсэн дэлгэц
Дэлгэцэн дээр аналог цаг, календар, хөгжим тоглуулагч, зургийн хэрэгсүүдийг оруулсан
Бусад хэрэгцээт фолдерүүд (мессэж, яриа гэх мэт)
Монголын залуучууд Андройдын зах зээл рүү хэрхэн түрэн орох вэ?
Дараахь сайтуудаас Андройдын гадаад зах зээлд хэрхэн орох болон зах зээлд оролцох эрхийг яаж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
1. http://developer.android.com/index.html
2. http://www.android.com/market/
3. http://groups.google.com/group/android-beginners?pli=1
4. http://groups.google.com/group/android-developers/topics
Хөгжүүлэгчид дээрх болон бусад холбогдох сайтуудтай сайн танилцаж, хэлэлцүүлэгт оролцон өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд JAVA програмчлалын хэлний суурьтай байхад л болно шүү ЗАЛУУЧУУД АА!

"Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар" болон "Мэдээллийн технологийн үндэсний парк" http://biznetwork.mn/topic/show/10410/1

Unix

1960 аад оны сүүлчээр Unix үйлдлийн системийг анхлан Кен Томпсон 1969 онд АТ&Т Bell лабораторид PDP-7 машин дээр бичжээ. Тэрээр хожим нь C программчлалын хэлний үндэс болсон B хэлийг зохиожээ.
Улмаар 1970 онд Дэннис Ритчиегийн хамтаар АТ&Т Bell лабораторид PDP-11 дээр UNIX үйлдлийн системээ гаргажээ.
Хожим нь Дэннис Ритчие C программийн хэл зохиосныг бид мэдэх билээ. Unix үйлдлийн систем нь анхлан компьютерийг програм зохиогчдод нэг зэрэг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээгджээ. Тухайн үедээ хэд хэдэн чухал чанарыг агуулж байжээ. Жишээ нь multitasking, multiuser capability гэх мэт.
Unix-ийн үйлдлийн систем нь доорх хэсгээс тогтоно.Ингээд Unix системийн програмчлалын гарын авлага 1971 оны 11-р сарын 3 өдөр гарч байжээ. Unix-ын код хялбар болох тутам эрчимтэй хөгжих болсон ба AT&T фирм unix үйлдлийн системийг их сургуулиуд, засгийн газар, арилжааны зорилгоор лицензтэйгээр худалдаалах болсон юм.. 1975 оноос эхлэн улам боловсронгуй болсон Unix-ийн 4,5,6-р хувилбар гарсан. Unix v7 хувилбарын unix 600 машин дээр ажиллаж байсан ба судалгааны зориулалттай хөгжүүлж байсан Unix системийн сүүлийн хувилбар байсан юм.
Unix үйлдлийн системийг анх хэд хэдэн програм зохиогчид нэг компьютерт зэрэг хандаж түүний нөөц боломжийг ашиглахад зориулан зохиогдсон байна Хэдийгээр Unix-ийг програмистууд програмистуудад зориулан зохиосон боловч, энэ нь чадавхилаг, уян хатан учраас бизнес, шинжлэх ухаан, боловсрол болон үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон юм.Маш олон төрлийн харилцаа холбооны холболтын болон дамжуулах системийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, удирдлагын системүүд Unix дээр суурилсан байдаг юм. Эхэндээ дунд хэмжээний миникомпьютерүүдэд зориулагдан зохиогдсон боловч удалгүй том майнфрэйм компьютерүүдэд шилжин суурилагдсан байна. Хувийн буюу жирийн хэрэглээний компьютерүүд өргөн тархахын хэрээр, Unix ч мөн энэ төрлийн компьютерүүдэд ч мөн таарах болсон бөгөөд одоогоор хэд хэдэн компаниуд шинжлэх ухааны судлаачид болон компьютерийн програм зохиогчдод зориулан UNIX-д суурилсан машинуудыг үйлдвэрлэн гаргаж байна
UNIX-ийг эхнээс нь л шилдэгт тооцуулсан шинжүүд нь:
· Multitasking – Мультитаскинг буюу олон бодлогот горимд ажиллах чадвар
· Multiuser – буюу олон хэрэглэгчийн горимд хэрэглэх боломж
· Portability- зөөгдөх буюу суурилагдах чадвар
· UNIX-ийн програмууд
· Library – буюу програм хангамжуудын сан
UNIX систем функцийн хувьд гурван түвшинд хуваагддаг:
· Кернел буюу цөм, үйлдлүүдийг төлөвлөж хураагуур (storage/диск)-ийг удирддаг;
· Шел буюу бүрхүүл, хэрэглэгчийг системтэй холбогч бөгөөд хэрэглэгчийн командуудыг хөрвүүлж биелүүлнэ.
· Хэрэглээний програм хэрэгсэлүүд, үйлдлийн системд нэмэлт боломжуудыг бий болгоно.





Кернел
Үйлдлийн системийн цохилох зүрх болсон кернел нь тоног төхөөрөмжийг хянаж програмистын удирдлагаар системийн хэсгүүдийг унтрааж асааж байдаг. Хэрвээ жишээ нь та компьютертээ ls буюу директорийн мэдээллийг жагсаах команд оруулбал кернел дискнээс тухайн директор дахь файлуудыг унших командыг өгч, таны дэлгэц дээр тэдгээрийг жагсаан харуулах болно.
Бүрхүүл
Одоогоор нэлээд хэдэн төрлийн бүрхүүл гараад байгаа, хамгийн өргөн тархсан нь bourne ба C бүрхүүлүүд бөгөөд эдгээрээс гадна эхлэн суралцагчдад ихэд дөхөмтэй менюгээр удирддаг бүрхүүлүүд мөн байдаг. Ямар бүрхүүл ашиглахаас үл хамааран үүний үүрэг нь хэвээрээ үлддэг, өөрөөр хэлбэл хэрэглэгч, компьютер хоёрыг холбодог.
Бүрхүүл нь мөн дамжуулах хоолойн үүргийг гүйцэтгэх чадвартай, үүнийг хэрэглэгч хэд хэдэн командыг хооронд нь холбож өгөх, нэг програмын үр дүнг нөгөө програмын оролт болгон ашиглах болох чадвар гэж тайлбарлаж болно.
Хэрэглээний програмууд болон хэрэгсэлүүд
Unix-ийн хэрэглэгчид хэрэглэж болохуйц зуу зуун хэрэглээний порграмууд бий, үүний заримыг нь тодорхой нэг үйлдэлд зориулан гуравдагч этгээдүүд гаргасан байх нь ч бий. Ерөнхийдөө хэрэглээний програмуудыг тодорхой хэрэглээ бүхий жишээ нь: документ боловсруулах болон бизнесийн хэрэглээний програмууд мөн програмчилахад зориулагдсан гэж хоёр ангилж болно.
Unix нь дотроо 2 төрлийн байх юм. Юугаар төрөлж ангилваа гэхээр boot хийх үедээ системийн хаанаас программуудаа унших вэ яаж унших вэ гэдгээр. Өөрөөр хэлбэл “init” хийх төрлөөр нь ангилдаг.
Тэр хоёр төрөл нь:
1. SystemV
2. BSD (Berkeley Software Distribution) Berkeley-гийн их сургуулд АТ&Т-ийн Unix-ийг 1970-аад онд суулгаснаар BSD Unix үүсэх эхлэл тавигдаж.

System V төрөл нь init хийхдээ /etc/rc.d/init.d/ дотроос программуудаа (daemons бую services-ийн startup script-ууд) ачаалах ба энэ директор нь цааш хэд хэдэн ч директор руу симболик линк хийгдсэн байж болно. Single user уу multi user-уу энэ тэрээсээ хамаарч өөр өөр директориос даэмон-уудаа ачаална.
Одоо байгаа системүүдээс Solaris, Redhat, Debian, Mandrave, Ubuntu эд нар энэ төрлийг ашигладаг. Сүүлийн 4 нь Linux тархац шүү.

BSD төрөл нь init хийхдээ /usr/local/etc/rc.d/ дотроос скриптүүдээ ачаална. Гэхдээ тэр директор нь зөвхөн ганц бөгөөд өөрөөр хэлбэл өөр директор эд нараас ачаалахгуй гэсэн үг дээ. Slackware Linux дистро, бүх BSD (FreeBSD, NetBSD, OpenBSD (энэ гурав үнэгүй), BSDi)-ууд үүнийг ашиглана. BSD нь лицэнзийн асуудлаас болж BSDi(үNetэй), FreeBSD, OpenBSD, NetBSD (бүгд үнэгуй) гэх мэт болон хөгжиж иржээ.
Linux үйлдлийн систем нь Unix үйлдлийн системээс гаралтай нэгэн төрлийн unix төст (unix-like) үйлдлийн систем боловч персональ компьютер хэрэглэгчдийн сонирхон судалдаг маш өргөн тархсан үйлдлийн систем юм. Linux нь GNU системтэй нэгдэж байж бүрэн үйлдлийн систем болдог.

Bios


BIOS гэж юу вэ?



Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар хулгана боон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.Санах ойн хэмжээ нь 128к байдаг юм. Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог.BIOS-нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.


ямар үүрэгтэй вэ?



BIOS-ын биелүүлдэг олон функцүүдийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж motherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.
BIOS-ын мэдээлэл


BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS- оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал :


BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр



BIOS ийг үйлдвэрлэсэн он



Процессорын нэр хурд



Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)



Системийн тэмдэгт буюу BIOS –г эсвэл motherboard-ийг үйлдвэрэлсэн компанийн барааны тэмдэг.

Linux Standarts

Linux Лавлах бүтэц Зураг



/bin : All the executable binary programs (file) required during booting, repairing, files required to run into single-user-mode, and other important, basic commands viz., cat, du, df, tar, rpm, wc, history, etc.
/boot : Holds important files during boot-up process, including Linux Kernel.
/dev : Contains device files for all the hardware devices on the machine e.g., cdrom, cpu, etc
/etc : Contains Application’s configuration files, startup, shutdown, start, stop script for every individual program.
/home : Home directory of the users. Every time a new user is created, a directory in the name of user is created within home directory which contains other directories like Desktop, Downloads,Documents, etc.
/lib : The Lib directory contains kernel modules and shared library images required to boot the system and run commands in root file system.
/lost+found : This Directory is installed during installation of Linux, useful for recovering files which may be broken due to unexpected shut-down.
/media : Temporary mount directory is created for removable devices viz., media/cdrom.
/mnt : Temporary mount directory for mounting file system.
/opt : Optional is abbreviated as opt. Contains third party application software. Viz., Java, etc.
/proc : A virtual and pseudo file-system which contains information about running process with a particular Process-id aka pid.
/root : This is the home directory of root user and should never be confused with ‘/‘
/run : This directory is the only clean solution for early-runtime-dir problem.
/sbin : Contains binary executable programs, required by System Administrator, for Maintenance. Viz.,iptables, fdisk, ifconfig, swapon, reboot, etc.
/srv : Service is abbreviated as ‘srv‘. This directory contains server specific and service related files.
/sys : Modern Linux distributions include a /sys directory as a virtual filesystem, which stores and allows modification of the devices connected to the system.
/tmp :System’s Temporary Directory, Accessible by users and root. Stores temporary files for user andsystem, till next boot.
/usr : Contains executable binaries, documentation, source code, libraries for second level program.
/var : Stands for variable. The contents of this file is expected to grow. This directory contains log,lock, spool, mail and temp files.

Чухал файлын судлах



  • /boot/vmlinuz : The Linux Kernel file.
  • /dev/hda : Device file for the first IDE HDD (Hard Disk Drive)
  • /dev/hdc : Device file for the IDE Cdrom, commonly
  • /dev/null : A pseudo device, that don’t exist. Sometime garbage output is redirected to /dev/null, so that it gets lost, forever.
  • /etc/bashrc : Contains system defaults and aliases used by bash shell.
  • /etc/crontab : A shell script to run specified commands on a predefined time Interval.
  • /etc/exports : Information of the file system available on network.
  • /etc/fstab : Information of Disk Drive and their mount point.
  • /etc/group : Information of Security Group.
  • /etc/grub.conf : grub bootloader configuration file.
  • /etc/init.d : Service startup Script.
  • /etc/lilo.conf : lilo bootloader configuration file.
  • /etc/hosts : Information of Ip addresses and corresponding host names.
  • /etc/hosts.allow : List of hosts allowed to access services on the local machine.
  • /etc/host.deny : List of hosts denied to access services on the local machine.
  • /etc/inittab : INIT process and their interaction at various run level.
  • /etc/issue : Allows to edit the pre-login message.
  • /etc/modules.conf : Configuration files for system modules.
  • /etc/motd : motd stands for Message Of The Day, The Message users gets upon login.
  • /etc/mtab : Currently mounted blocks information.
  • /etc/passwd : Contains password of system users in a shadow file, a security implementation.
  • /etc/printcap : Printer Information
  • /etc/profile : Bash shell defaults
  • /etc/profile.d : Application script, executed after login.
  • /etc/rc.d : Information about run level specific script.
  • /etc/rc.d/init.d : Run Level Initialisation Script.
  • /etc/resolv.conf : Domain Name Servers (DNS) being used by System.
  • /etc/securetty : Terminal List, where root login is possible.
  • /etc/skel : Script that populates new user home directory.
  • /etc/termcap : An ASCII file that defines the behaviour of Terminalconsole and printers.
  • /etc/X11 : Configuration files of X-window System.
  • /usr/bin : Normal user executable commands.
  • /usr/bin/X11 : Binaries of X windows System.
  • /usr/include : Contains include files used by ‘c‘ program.
  • /usr/share : Shared directories of man filesinfo files, etc.
  • /usr/lib : Library files which are required during program compilation.
  • /usr/sbin : Commands for Super User, for System Administration.
  • /proc/cpuinfo : CPU Information
  • /proc/filesystems : File-system Information being used currently.
  • /proc/interrupts : Information about the current interrupts being utilised currently.
  • /proc/ioports : Contains all the Input/Output addresses used by devices on the server.
  • /proc/meminfo : Memory Usages Information.
  • /proc/modules : Currently using kernel module.
  • /proc/mount : Mounted File-system Information.
  • /proc/stat : Detailed Statistics of the current System.
  • /proc/swaps : Swap File Information.
  • /version : Linux Version Information.
  • /var/log/lastlog : log of last boot process.
  • /var/log/messages : log of messages produced by syslog daemon at boot.
  • /var/log/wtmp : list login time and duration of each user on the system currently.